“Яг түүн шиг” шоуны гала тоглолт дахин цуцлагджээ

Ардчилсан намаас СЕХ-д шаардлага хүргүүлсэний дагуу энэ сарын 25-нд болох байсан "Яг түүн шиг" гала тоглолт цуцлагджээ.
Энэ талаар “Боловсрол” суваг телевизээс
"Яг түүн шиг" шоу нь гэр бүлийн шимтэн үздэг шоу бөгөөд маш олон үзэгч маань гэр бүлийн хамт энэ шоуг үзэхээр билетээ авсан байсан билээ. Бидний зүгээс энэ сарын 25 нд төлөвлөсөн учир нь ТАТУ болон НАНА хамтлагийн аялан тоглолтын хуваарьтай харилцан зохицуулан энэ өдрийг сонгосон байсан бөгөөд эдгээр өдрүүдэд аливаа олон нийтийн арга хэмжээ зохион байгуулахыг хориглосон шийдвэрүүд байгаагүй. Харамсалтай нь энэхүү арга хэмжээг маань АН мушгин гуйвуулж улс төртэй хутгаж байгаад туйлын харамсаж байгаагаа илэрхийлье.
"Яг түүн шиг" гала тоглолт та бүхний мэдэж байгаачлан зургадугаар сарын 9 нд болох байсан ч "Олон Улсын Залуучуудын Байгууллага JCI-ийн Ази Номхон далайн бүсийн хурал" болох болсныг хүндэтгэн үзэж хойшилж байсан.
"Боловсрол суваг" телевиз өнгөрсөн 10 жилийн хугацаанд нэг ч удаа улс төрийн мэдээ гаргаж байгаагүй бөгөөд ямар нэгэн нам эвсэлд үйлчилдэггүй болно.
Мөн шоу үзэхээр төлөвлөж тасалбар худалдан авсан үзэгчдээсээ хүлцэл өчиж байна. Бид бүхэн шоугаа 7 сарын эхээр хийхээр төлөвлөж байгаа бөгөөд тасалбар авсан үзэгчид өмнө авсан тасалбараараа үзэж болох бөгөөд эсвэл тасалбараа авсан газартаа буцаан өгч мөнгөө авч болно.
Эцэст нь "Боловсрол суваг" телевиз СЕХ-оос ирүүлсэн арга хэмжээг хойшлуулах шийдвэрийг хүндэтгэн үзэж байгаагаа илэрхийлж, АН-ын шоуг маань улс төржүүлж байгаад харамсаж байгаагаа илэрхийлж шоуныхаа гала тоглолт болох хугацааг тодорхойгүй хугацаагаар хойшлуулж байгааг мэдэгдье” гэх мэдэгдлийг гаргажээ.
Г.Тэгшсүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ