Монголын хэт холын марафон гүйлтийн холбооноос Монгол орныхоо үзэсгэлэнт газруудаар гүйлгэх, жуулчдыг татах, холбоогоо сурталчлах, таниулах зорилгоор Говь-225км Олон Улсын Марафон Гүйлтийн Тэмцээнийг 2017.06.24-07.01 -ны хооронд 5 дахь жилдээ зохион байгуулах гэж байна. Тус олон өдрийн марафонд Монгол Улс, БНСУ, Хонконг, АНУ, Финлянд, Малайз гэсэн нийт 6 орны 50 гаруй тамирчид оролцох юм. Тамирчид 6 өдрийн турш УБ- Дундговь-Өмнөговь-Ёлын ам- Хонгорын элс-Баян заг- Онгийн хийд- Элсэн тасархай-УБ гэсэн маршрутаар авто машинаар 2225 км, гүйлтээр 225км зам туулна. Тус тэмцээнд Монгол улсаа төлөөлж:
Д.Бадамхатан:
Ч.Батжаргал
2015он Говь-225км Олон улсын марафон гүйлтийн тэмцээний алтан медальт тамирчин
Эдгээрээс гадна ОУХМ Б.Алдармаа, ахмад тамирчин Г.Оргодол нар оролцох гэж байна . Тэмцээний нээлтийн үйл ажиллагаа 2017.06.24-ий өглөө 07:30 цагт Монголын Үндэсний Олимпийн хорооны байранд болно.
Б. Энх-Амгалан
Уншиж байна |