Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Ногоон хөгжлийг эрчимжүүлэхэд үндэсний зөвшилцөл нэн чухал Б.Одбаяр: Ирэх оноос хотын гол гудамж, замуудын явган замыг стандартын дагуу өргөтгөн шинэчилнэ Улаанбаатарт өдөртөө үүлэрхэг, цас орно ШИНЭ ГАВЬЯАТУУДДАА ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ “Эрдэнэс Оюу Толгой” ХХК Ажлын байрны нээлттэй сонгон шалгаруулалт зарлалаа “Менежментийн зөвлөх үйлчилгээний тэтгэлэгт хөтөлбөр”-т 10 байгууллага амжилттай хамрагдлаа Монгол өв уламжлал, ёс заншлын өргөө 100 ортой цэцэрлэг ашиглалтад орлоо Зудын үнэлгээгээр Архангай, Баян-Өлгий, Говь-Алтай, Завхан, Сүхбаатар, Төв аймгийн хэмжээнд эрсдэлийн түвшин “МАШ ИХ” байна Монгол Улсын Засгийн газар 2025 оныг Залуусыг дэмжих жил болгон зарлалаа Халтиргаа гулгаанаас үүдэлтэйгээр толгойн гэмтэл, мөчдийн хугарал зонхилон тохиолдож байна
Ипотекийн чанаргүй зээлийн хувь нэмэгджээ
2017-06-23

Өнгөрсөн тавдугаар сард банкууд 1089 зээлдэгчид 67.8 тэрбум төгрөгийн ипотекийн зээл олгожээ. Ингэснээр ипотекийн зээлийн үлдэгдэл 4143.2 тэрбум төгрөгт, нийт зээлдэгчдийн тоо 91.3 мянгад хүрэв. Орон нутаг дахь банкуудын ипотекийн зээлийн үлдэгдэл 930.0 тэрбум төгрөгт, зээлдэгчдийн тоо 28.8 мянгад хүрсэн байна. 

 

Тайлант сарын эцэст ипотекийн зээлийн үлдэгдлийн 96.1 хувь нь хэвийн, 2.0 хувь нь хугацаа хэтэрсэн, 1.9 хувь нь чанаргүй зээл байна. Ипотекийн зээлийн үлдэгдэлд хугацаа хэтэрсэн зээлийн эзлэх хувь өмнөх сараас 0.3 нэгж хувиар буурчээ. Тавдугаар сарын байдлаар хугацаа хэтэрсэн ипотекийн зээлийн 51.2 хувийг ОСИСТТБХ-ийн зээл, 44.5 хувийг банкуудын өөрийн эх үүсвэрээр олгосон зээл, 3.7 хувийг бусад эх үүсвэрийн зээл эзэлж байна. Хугацаа хэтэрсэн ипотекийн зээлийн 2.6 хувийг гадаад валютын зээл бүрдүүлж байна. 

 

Ипотекийн зээлийн үлдэгдэлд чанаргүй зээлийн эзлэх хувь 1.9 хувьд хүрч өмнөх сараас 0.1 нэгж хувиар өссөн байна. Чанаргүй зээлийн 70.1 хувийг банкуудын өөрийн эх үүсвэрээр олгосон зээл, 27.6 хувийг ОСИСТТБХ-ийн зээл, 2.3 хувийг бусад эх үүсвэрээр олгосон ипотекийн зээл бүрдүүлж байна. Гадаад валютаар олгосон зээлийн 23.2 хувь нь чанаргүй гэж ангилагдсан бөгөөд нийт чанаргүй зээлийн 6.6 хувийг бүрдүүлж байна. 

Shuud.mn
Сонин хачин