Олимпийн мөнгөн медальт, Дэлхийн аварга усанд сэлэгч Даниель Уоллоас шийтгэл хүлээжээ. Тэрбээр Шотландын Эдинбург хотод сотгуугаар автомашин жолоодож яваад баригдсан байна. Гэхдээ түүнд цагдаагийн газраас биш Их Британийн усан спортын холбооноос 3 сарын шийтгэл оноосон байна. Энэ хугацаанд тэрбээр Их Британи, Шотландад усан спортын ямар ч хөтөлбөрт хамрагдах эрхгүй болсон бөгөөд Британийн шигшээ багийн бэлтгэл ч үүнд хамаатай юм.
Иймээс тэрбээр ирэх сард Унгарын Будапешт хотод болох ДАШТ-нд оролцох боломжгүй болжээ. Дэн Уоллосын хувьд 2016 онд Риогийн Олимпоос мөнгөн медаль хүртсэн бол 2015 онд Казаны Дэлхийн аваргаас алтан медаль хүртсэн нэгэн аж.
Г.Баяраа
Уншиж байна |