Барселона клуб болон Уругвайн шигшээ багийн шилдэг хөлбөмбөгчин Луйс Суарес өчигдөр өөрийн мэргэжлийн замналаа эхлүүлсэн Насьональ (Уругвэй) клубын бэлтгэлийн талбайд зочилжээ. Учир нь Уругвайн шилдэг клуб түүнд хүндэтгэл үзүүлж, бэлтгэлийн талбайдаа түүний нэрэмжит болгож байгаа юм.
Тус багийн бэлтгэлийн талбай нь нийслэл Монтевидео хотоос холгүй оршдог бөгөөд Лос Кеспедес нэртэй байгууламж юм.
Луйс Суарез энэ багт 14 настайдаа элсэн орж байсан бөгөөд 4 жилийн хугацаанд гайхалтай өсөн дэвжиж, 18 насандаа нэгдүгээр багтаа дуудагдаж байсан түүхтэй. Харин Насьональ клуб Суаресыг 2006 онд Нидерландын Гронинген клуб 800.000 еврогоор зарснаар түүний Дэлхий нийтэд танигдах хаалга нь нээгдсэн юм.
Г.Баяраа
Уншиж байна |