Мэрия Кэригийн экс хайр таргалжээ

img

Дуучин Мэрия Кэригийн зүрхийг булааж, сүй хүртэл тавьж явсан Австралийн тэрбумтан Жеймс Паркер нилээн жин нэмсэн талаар  “www.dailymail.co.uk” сайт мэдээллээ.

 

Тэрбээр өмнөхөөсөө огцом жин нэмжээ. Тэрбумтан эр Таити арал дээр амарч байхдаа гэрэл зурагчдын дуранд өртсөн байна. Түүнийг оргилуун дарс уугаад, хувийн эдлэнгийнхээ тагтан дээр зогсч байхад нь зурагчид зургийг нь авчээ.

 

Паркер, Кэри нар 2015 оноос болзож, өнгөрсөн оны Хайрын баяраар сүй тавьсан ч хэдхэн сарын дараа салцгаасан юм. Тэд хуримаа Италид хийхээр төлөвлөж байсан бөгөөд тэрбумтан эр, хайртай бүсгүйдээ 350 мянган ам.долларын бөгж бэлэглэсэн билээ.

 

Б.Дэлгэрцэцэг 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Зочин:
Хөөрхий, жирэмсэн юм бус уу?
2017-06-22