Г.Ариунбаатарт шагналын хур буув

Их Британийн Кардифф хотноо 2017 оны “BBC Cardiff Singer of the World” уралдаан өнгөрсөн өдрүүдэд болж өндөрлөсөн.
Британийн “BBC” агентлагаас зохион байгуулдаг олон улсын дуурийн дуучдын энэхүү уралдаанд “Чингис хаан” одонт, МУГЖ Г.Ариунбаатар хоёр төрлөөр оролцсон бөгөөд романсын төрөлд тэргүүн байр эзэлж, ари төрөлд дэлхийн шилдэг таван дуучны нэгээр шалгарсан билээ.
Тэрбээр өнөө өглөө /2017.06.22/ эх орондоо ирсэн. Түүнийг Цагдаагийн ерөнхий газрын даргын тушаалаар цагдаагийн хошууч цолоор шагнасан. Мөн СУИС-ийн магистeр цол хүртсэн төдийгүй Цагдаагийн "Сүлд" чуулгын уран сайхны удирдаач болжээ.
Түүнчлэн БСШУС-ын сайд Г.Чулуунбаатар, Нийслэлийн Соёл урлагийн газрын дарга Г.Эрдэнэбат нар хүлээн авч уулзаж, баяр хүргэн, хүндэт өргөмжлөл гардуулав.
Г.Тэгшсүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ