Челси клуб Темүэ Бакайоког авахад ойрхон байна.
Учир нь Челси түүний байрлалын Неманя Матичыг алдахад ойрхон байгаа юм. Франц хагас хамгаалагч 35 сая фунт стерлингийн үнэ хүрэх төлөвтэй. Энэ тохиолдолд Матич харин Манчестер Юнайтед клубыг зорих гэнэ.
Өдгөө 22 настай Францын хамгаалалтын хагасыг авах сонирхолтой байгаагаа “цэнхэрүүдийн” босс Антонио Контэ илэрхий зарлаад байна. Франц эр өнгөрсөн сард шигшээ багийнхаа бүрэлдэхүүнд анхны тоглолтдоо оролцсон юм. Мөн клубтэйгээ лиг 1-т түрүүлж, Аваргуудын Лигийн хагас шигшээ хүртэл явсан.
Б.Энх-Амгалан
Уншиж байна |