Крис, Гвинет нар эргэн нийлжээ

img

Холливуудын нэрт жүжигчин, “Оскар”-ын шагналт Гвинет Пэлтроу өнгөрсөн 2014 онд нөхөр “Coldplay” хамтлагийн дуучин Крис Мартинаас тусдаа амьдрах болсон билээ. Хос 2015 оны эхээр албан ёсоор салцгаасан юм.

 

 

Тэд 2004 онд хуримаа хийсэн бөгөөд  охин, хүүтэй билээ. Салалтын дараа жүжигчин бүсгүй, охидууддаа асран хамгаалах болсон. Тэгвэл орон нутгийн хэвлэлийнхэн Крис, Гвинет нарыг дахин нийлсэн хэмээн мэдээллэх болсон талаар “www.dailymail.co.uk” сайт мэдээллээ.

 

Тэд өчигдөр Канн хотын далайн эрэг дээр амарч байхдаа гэрэл зурагчдын дуранд өртжээ. Крис, Гвинет ихэд дотно байхаас гадна тэдний хүүхдүүд болох 11 настай Мосес, 12 настай Апли нар хамт байжээ.

 

Гэхдээ албан ёсоор уг мэдээллийг хоёр тал батлаагүй байна.

 

Б.Дэлгэрцэцэг 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ