Италийн шигшээ баг болон АС Милан клубын домог Паоло Мальдини 2009 онд хөлбөмбөгөөс зодог тайлсан. 24 жил үргэлжилсэн мэргэжлийн хөлбөмбөгчний замналаа тэрбээр Милан хотын багт үдэж 647 тоглолт хийсэн байдаг.
Мальдини өдгөө 48 настай ч мэргэжлийн талбайн теннисчидтэй өрсөлдөж байгаа аж. Тэрбээр саяхан талбайн теннисний “Aspria” цомын тэмцээнд оролцсон байна. Эрэгтэй хосын төрөлд оролцсон домогт хамгаалагч энэ төрөлдөө тэргүүн байрыг эзэлжээ.
Энэхүү тэмцээний ялагчид ATP цувралд багтах Чэллэнжэр Тур тэмцээнд оролцох эрхтэй болсон юм. Тэмцээн энэ сарын 29-ны өдөр Милан хотод эхлэх бөгөөд шороонд талбайд болох уг тэмцээний эрэгтэй хосын төрөлд нийт 16 баг оролцох аж.
Домогт хамгаалагч Мальдини АС Милан багийн хамт 7 удаа Сери А лигт түрүүлсэн байдаг бол 5 удаа ЕХБХ-ны Аваргуудын лигийн тэмцээнд түрүүлжээ.
Г.Баяраа
Уншиж байна |