Нью Йорк Никс баг Кристапс Порзингист үнийн санал сонсгож байна. Тэд драфтын топ 4 сонголтын нэгийг гарааны тоглогчийн хамтаар хүсч байгаагаа илэрхийлээд амжжээ. Тэд драфтаар Жошуа Жэксоныг авах хүсэлтэй байгаа учраас эхний дөрвөн сонголтын нэгийг гэж цохон хэлсэн бололтой. Учир нь Жошуа Жэксон нь драфтаар 1-4 дүгээр сонголтын хооронд сонгогдох төлөвтэй байгаа тоглогч юм.
Тэгвэл тэдний энэ хүсэлтэд Сансын тавьсан санал хамгийн дөхүү очих нь болоод байна. Санс драфтын дөрвөөр сонгох эрхээ Пол Жорж, Жимми Батлэр, Кристапс Порзингис нарын төлөө өгөхөд бэлэн байгаа аж. Мөн тэд Эрик Блэдсог солилцоонд оруулах талаар ам нээгээд амжсан. Блэдсогийн гэрээнд 29 саяын дүнтэй хоёр жил үлдсэн байгаа. Энэ нь сольж авсан багт түүнийг алдчих вий гэсэн айдас ойрын нэг жилдээ байхгүй гэсэн үг. Никсийн өмнөөс бодож үзвэл тэдэнд холбон тоглогч хэрэгтэй байгаа. Учир нь Дэррик Рөүз багаас хамааралгүй чөлөөт агент болох билээ.
Тиймээс драфт болохоос өмнө Дэвин Бүүкэр, Кристапс Порзингис гэсэн хослол Финикст бий болох магадлал хамгийн өндөр юм.
Б. Энх-Амгалан
Уншиж байна |