Раллигийн ДАШТ-ий энэ жилийн хуваарьт багтсан 11 дэх уралдаан нь Испанийн ралли байх юм. 50 гаруй жилийн түүхтэй тус уралдаан холимог замд болдгоороо онцлогтой бөгөөд жил бүр ДАШТ-ий онцгой уралдаануудын тоонд багтдаг юм.
Тэгвэл саяхан раллиг зохион байгуулагчид үндсэн хуваарийг танилцуулсан байна. Энэ жилийн уралдаан бүхэлдээ Испанийн зүүн хойд хэсэгт орших Таррагона мужийн нутагт болох бөгөөд нийт 19 үе шаттай байх гэнэ. Ирэх намар 10-р сарын 6-нд нээлтээ хийх тус ралли 3 өдөр үргэлжлэх бөгөөд нийт 9 нь нь хатуу хучилт (асфальт)-тай замаар үргэлжлэх бол үлдсэн шатнууд нь шороон замын уралдаан байх гэнэ.
Сонирхуулахад уг раллид Франц нисгэгчид өндөр амжилттай оролцдог уламжлалтай. Уралдааны сүүлийн 12 жилийн үр дүнг эргэн харвал 11-т нь Франц нисгэгч ялалт байгуулсан байдаг.
Г.Баяраа
Уншиж байна |