Б.Одбаяр: Ирэх оноос хотын гол гудамж, замуудын явган замыг стандартын дагуу өргөтгөн шинэчилнэ Улаанбаатарт өдөртөө үүлэрхэг, цас орно ШИНЭ ГАВЬЯАТУУДДАА ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ “Эрдэнэс Оюу Толгой” ХХК Ажлын байрны нээлттэй сонгон шалгаруулалт зарлалаа “Менежментийн зөвлөх үйлчилгээний тэтгэлэгт хөтөлбөр”-т 10 байгууллага амжилттай хамрагдлаа Монгол өв уламжлал, ёс заншлын өргөө 100 ортой цэцэрлэг ашиглалтад орлоо Зудын үнэлгээгээр Архангай, Баян-Өлгий, Говь-Алтай, Завхан, Сүхбаатар, Төв аймгийн хэмжээнд эрсдэлийн түвшин “МАШ ИХ” байна Монгол Улсын Засгийн газар 2025 оныг Залуусыг дэмжих жил болгон зарлалаа Халтиргаа гулгаанаас үүдэлтэйгээр толгойн гэмтэл, мөчдийн хугарал зонхилон тохиолдож байна “Олон төвт хот- Иргэдийн оролцоо” сэдэвт эрдэм шинжилгээний хурал зарлалаа
Формула 1-ийн ганц “сарнай” явлаа
2017-06-22

Формула 1-ийн ДАШТ-нд оролцогч 10 багийн нэг Саубер шинэ гүйцэтгэх захирлын эрэлд гарах нь тодорхой боллоо. Учир нь багийн одоогийн захирал Мониша Калтенборн өчигдөр үүрэгт ажлаа хүлээлгэн өгчээ. Анх 2012 онд уг ажлыг хүлээн авч Формула нэгийн анхны бөгөөд цорын ганц эмэгтэй гүйцэтгэх захирал болж байсан тэрбээр 4 жил хагасын хугацаанд багагүй ажлыг амжуулсан нэгэн.

 

 

Энэтхэг гаралтай Австрийн иргэншилтэй бүсгүйн хувьд Австри, Их Британийн томоохон их сургуулиудыг дүүргэж өндөр хэмжээнд боловсрол эзэмшсэн нэгэн юм.

 

Түүний ажлаа өгсөн шалтгаан нь өнгөрсөн оны VII сард багийн шинэ ивээн тэтгэгчидтэй гэрээ хийгээгүйд байсан бөгөөд тус багийг Швейцарийн Лонгбоу санхүүгийн байгууллага ивээн тэтгэж эхэлсэн юм. Түүнийг орлох гүйцэтгэх захирлаар Саубер багийн үүсгэн байгуулагч Петер Саубер томилогдсон байна. 

 

Г.Баяраа

Shuud.mn
Сонин хачин