Г.Ариунбаатар маргааш эх орондоо ирнэ

Их британи, Умард ирландын нэгдсэн вант улсын Уэлсийн нийслэл Кардиф хотноо зохион байгуулагдсан "BBC Cardiff Singer of the World-д тэргүүн байр эзэлж, дэлхийн шилдэг 5 дуучны нэгээр тодорсон Чингис хаан одонт, МУГЖ Г.Ариунбаатар маргааш буюу 6 сарын 22-нд эх орондоо ирнэ. Үүнтэй холбогдуулан "Төв аймгийн нутгийн залуучуудын холбоо"-оос дараах арга хэмжээг зохион байгуулахаар болжээ.
- 06:30 цагт Чингис хаан нисэх онгоцны буудалд угтаж авах үйл ажиллагаа болно.
- 08:00 цагт Цагдаагийн Сүлд чуулгаас хүндэтгэл үзүүлэх үйл ажиллагаа болно.
- 09:30 цагт Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлэх үйл ажиллагаа Сүхбаатарын талбайд болно.
Г.Тэгшсүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ