НБА-ын аварга Мэтта Уорлд Пийс рэппэр Продижиг амь насаа алдсанд эмгэнэл илэрхийлсэн байна. Тэд хоёулаа Нью-Иорк хотын Күйнс дүүргээс гаралтай бөгөөд хамт дуу хийж байснаар нь бид мэднэ. Гэхдээ тэд зөвхөн уран бүтээлийн хамтрагчдаас ч илүү найзууд байсан гэнэ. Продижиг эмнэлэгт байхад нь Мэтта Уорлд Пийс үргэлж очдог байсан гэжээ. Найзынхаа мөнх бүсыг үзүүлсэн явдалд дараах бичлэгийг хийсэн байна. Бичлэг дээрх гол утга нь “ Тэр бол миний хувьд гэр бүлийн гишүүнээс өөрцгүй хүн. Үнэхээр харамсалтай байна хэмээжээ. Албэрт Жонсон буюу Продижи нь өнөө шөнө 42 насандаа Лас Вегаст таалал төгссөн юм.
Б. Энх-Амгалан
Уншиж байна |