Литвийн домогт сагсанбөмбөгчин Шарунас Ясикявичюс өдгөө өөрийн үндсэн цагт Жалирисийг удирдаж байгаа. 2014 онд дасгалжуулагчийн замналаа эхэл тэрбээр 2016 оноос эхлэн ерөнхий дасгалжуулагчийн ажлыг хүлээн авсан юм.
Тэгвэл өчигдөр багийн удирдлагууд түүнтэй 2 жилийн шинэ гэрээг үзэглэсэн байна. Өөрөөр хэлбэл шилдэг сагсанбөмбөгч 2019 оныг хүртэл тус багийг удирдахаар болжээ. Түүний баг шинэ форматаар зохиогдсон Евролигт тун боломжийн өрсөлдөөнийг үзүүлсэн бөгөөд 30 тоглолтын 14-т нь ялалт байгуулснаас гадна зочлон тоглолтоос 8 ялалт авсан юм. Түүний баг дотоодын лигтээ онцгой сайн байсан. Өнгөрсөн улиралд Жалгирис Литвийн цомын тэмцээнд түрүүлсэн тэд Литвийн лигийн тэмцээнд жил дараалан түрүүлж, Ясикявичюс өөрөө ч 2017 оны шилдэг дасгалжуулагчийн шагналыг хүртсэн юм.
Г.Баяраа
Уншиж байна |