Б.Одбаяр: Ирэх оноос хотын гол гудамж, замуудын явган замыг стандартын дагуу өргөтгөн шинэчилнэ Улаанбаатарт өдөртөө үүлэрхэг, цас орно ШИНЭ ГАВЬЯАТУУДДАА ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ “Эрдэнэс Оюу Толгой” ХХК Ажлын байрны нээлттэй сонгон шалгаруулалт зарлалаа “Менежментийн зөвлөх үйлчилгээний тэтгэлэгт хөтөлбөр”-т 10 байгууллага амжилттай хамрагдлаа Монгол өв уламжлал, ёс заншлын өргөө 100 ортой цэцэрлэг ашиглалтад орлоо Зудын үнэлгээгээр Архангай, Баян-Өлгий, Говь-Алтай, Завхан, Сүхбаатар, Төв аймгийн хэмжээнд эрсдэлийн түвшин “МАШ ИХ” байна Монгол Улсын Засгийн газар 2025 оныг Залуусыг дэмжих жил болгон зарлалаа Халтиргаа гулгаанаас үүдэлтэйгээр толгойн гэмтэл, мөчдийн хугарал зонхилон тохиолдож байна “Олон төвт хот- Иргэдийн оролцоо” сэдэвт эрдэм шинжилгээний хурал зарлалаа
Франц, Германы Гран При эргэн ирнэ
2017-06-21

 

Автомашины тэргүүн ангилал, Формула-1-ийн ДАШТ-ий ирэх улирлын хуваарь гарчээ. Олон улсын авто спортын холбооноос ирэх улиралд нийт 21 Гран Приг багтаасан нь 2016 онд тогтоогдож байсан дээд амжилттай тэнцэх үзүүлэлт болжээ.

 

Энэ жилийн уралдаанд нийт 20 Гран При багтаж байгаагаас ирэх онд Малайзын Гран При хасагдсан байна. Харин нэмж 2 Гран При эргэн ирсэн нь Франц, Германы уралдаанууд юм.

 

Поль Рикар авто тойруулгад болдог Францын Гран Пригийн хувьд ирэх жилийн VI сарын 24-нд зохиогдохоор болсон байна. Хамгийн сүүлд 2008 онд зохиогдож байсан тус уралдаан Дэлхийн хамгийн анхны Гран При гэгддэг бөгөөд хамгийн анх 1906 онд болж байсан гэж түүхэнд тэмдэглэгдсэн байдаг. Уг уралдаан 9 жилийн өмнө санхүүгийн хүнд асуудлаас шалтгаалж, ДАШТ-ий хуваариас хасагдсан байдаг.

 

Харин нөгөө уралдаан нь Германы Гран При нь VII сарын 22-нд болохоор хуваарьт багтжээ. Хокенхаймринг авто тойруулгад болдог тус уралдааны зохион байгуулагчид санхүүгийн асуудлаас болж 2 жилд нэг удаа зохион явуулах саналтай байгаа юм. Улмаар 2015, 2017 онуудад өнжиж байгаа тус уралдаан ирэх жил ДАШТ-ий хуваарьт дахин орж иржээ.

 

Г.Баяраа   

Shuud.mn
Сонин хачин