Б.Одбаяр: Ирэх оноос хотын гол гудамж, замуудын явган замыг стандартын дагуу өргөтгөн шинэчилнэ Улаанбаатарт өдөртөө үүлэрхэг, цас орно ШИНЭ ГАВЬЯАТУУДДАА ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ “Эрдэнэс Оюу Толгой” ХХК Ажлын байрны нээлттэй сонгон шалгаруулалт зарлалаа “Менежментийн зөвлөх үйлчилгээний тэтгэлэгт хөтөлбөр”-т 10 байгууллага амжилттай хамрагдлаа Монгол өв уламжлал, ёс заншлын өргөө 100 ортой цэцэрлэг ашиглалтад орлоо Зудын үнэлгээгээр Архангай, Баян-Өлгий, Говь-Алтай, Завхан, Сүхбаатар, Төв аймгийн хэмжээнд эрсдэлийн түвшин “МАШ ИХ” байна Монгол Улсын Засгийн газар 2025 оныг Залуусыг дэмжих жил болгон зарлалаа Халтиргаа гулгаанаас үүдэлтэйгээр толгойн гэмтэл, мөчдийн хугарал зонхилон тохиолдож байна “Олон төвт хот- Иргэдийн оролцоо” сэдэвт эрдэм шинжилгээний хурал зарлалаа
Дэлхийн хамгийн үнэтэй унадаг дугуй
2017-06-21

 

Хүн төрөлхтөний түүхэнд тодоор бичигдэх бүтээлүүдийн тоонд унадаг дугуй багтах нь гарцаагүй. Өдгөө зугаацах хэрэгсэл, эмчилгээний эд анги, спорт, тээврийн хэрэгсэл гээд олон үүргийг гүйцэтгэх болсон энэ бүтээлийг анх  19 дүгээр зууны эхээр бүтээсэн гэдэг. Тэр цагаас хойш үйлдвэрлэгдэж, бүтээгдсэн нийт унадаг дугуйн тоо аль хэдийнээ нэг тэрбумаас давсан тооцоо байдаг бөгөөд тухай бүр нь өөр өөр өртөг үнэтэй байсан юм.

 

Харин та Дэлхийн хамгийн өндөр үнэтэй унадаг дугуйг мэдэх үү?

 

Энэ дугуйн нэр нь TREK-Butterfly Madone. Энэ нь АНУ-ын дугуй үйлдвэрлэгч Трек компанийн бүтээл Мадоне загварын энгийн нэг дугуй юм. Гэхдээ энэ дугуйг өндөр үнэд хүргэсэн 2 хүчин зүйл байдаг бөгөөд эхний шалтгаан нь Америкийн дугуйчин Лэнс Армстронг энэхүү дугуйгаар 2009 оны Тур де Франс уралдаанд оролцсон явдал юм. Тухайн жилийн ялагчаар Испанийн  Алберто Контадор тодорсон бол Лэнс уг уралдааны III байрыг эзэлж байсан түүхтэй. Хэдийгээр дугуйн эзэн хожим сэргээшийн хэрэгт холбогдож гялалзсан замналаа шавартай хутгасан ч энэ нь дугуйн үнэ цэнэд нөлөөлөөгүй юм.

 

Харин өөр нэгэн шалтгаан нь дугуйн хийц, загвар. TREK-Butterfly Madone-ийг гаднаас нь харахад тун гайхалтай бөгөөд ягаан өнгийн дэвсгэр дээр олон төрлийн эрвээхэйг дүрслэн үзүүлсэн харагдана. Эдгээр чимэглэлийг сайн нягтлан харж, бүр гараар хүрч мэдэрвэл тэднийг жинхэнэ гэдгийг нь мэдэх юм. Уг дугуйн загварыг Английн нэрт загвар зохион бүтээгч Дамьен Хёрст гаргасан бөгөөд жинхэнэ эрвээхэйн хатаамалаар урлажээ. Британи уран бүтээлчийн хувьд энэ дугуйг хийснийхээ дараа “хорт хавдрыг ялан дийлж, дугуйн спортдоо эргэн ирсэн Лэнс Армстронгд хүндэтгэл үзүүлж хийсэн” гэж тайлбарласан юм.

 

Томоохон улс төрийн зүтгэлтэн, урлагийн оддын унаж байсан дугуй өндрөөр үнэлэгдсэн тохиолдлууд олон байдаг ч энэ дугуйн үнэд дөхөж очих нэг ч байгаагүй юм.  Дахин давтагдашгүй TREK- Butterfly Madone-ийг бүтээхэд 20 гаруй уран бүтээлч оролцсон аж.

 

Энэ дугуй АНУ-ын Остин хотноо байрлах Лайвстронг сангийн төв байранд 3 жил хадгалагдсан бөгөөд хорт хавдрын эсрэг сангийнхан 2012 онд уг дугуйг дуудлага худалдаанд оруулахад нэрээ нууцалсан нэгэн эрхэм 500 мянган ам.доллараар  худалдан авсан байна.

 

Г.Баяраа

 

 

Shuud.mn
Сонин хачин
bichih yumaa olj yadhiim:
ZA ODOO NUGUU MANAI HEDEN LUIVARCHIDIIN HUUHDUUD ENIIG NI AVNA GJ HUTSII SH DER CHIMEEGUI BAI L DAA
2017-06-21