Английн Манчестер Юнайтед багийн менежер Жозе Моуринью татвараас зайлсхийсэн хэрэгт буруутгагджээ. Энэхүү мэдээллийг Испанийн Прокурорын газраас өгсөн бөгөөд Португал мэргэжилтнийг 2011-2012 оны хугацаанд нийт 3.3 сая еврогийн татвараас зайлсхийсэн гэж сэжиглэж байгаа гэнэ. Улмаар тус байгууллага түүнд холбогдох хэргийн мөрдөн шалгаж байгаа аж.
2010-2013 онд Мадрид хотын багийг удирдсан Моуриньюгийн хувьд Испанийн татвараас зайлсхийхийн тулд орлогоо буруу мэдүүлж байсан аж. Испанийн хууль хяналтын байгууллагууд хөлбөмбөгийн спортын шилдгүүдэд татварын томоохон шалгалтыг хийж байгаа нь гарцаагүй юм.
Сүүлийн 2 сарын хугацааг эргэн харвал Леонэль Мэсси татварын хэргээр ял сонсож, Криштиану Роналду татварын хэргээр шалгагдаж байна. Харин тэдний дээрээс ийнхүү Жозе Моуринью нэмэгдлээ.
Г.Баяраа
Уншиж байна |