Б.Одбаяр: Ирэх оноос хотын гол гудамж, замуудын явган замыг стандартын дагуу өргөтгөн шинэчилнэ Улаанбаатарт өдөртөө үүлэрхэг, цас орно ШИНЭ ГАВЬЯАТУУДДАА ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ “Эрдэнэс Оюу Толгой” ХХК Ажлын байрны нээлттэй сонгон шалгаруулалт зарлалаа “Менежментийн зөвлөх үйлчилгээний тэтгэлэгт хөтөлбөр”-т 10 байгууллага амжилттай хамрагдлаа Монгол өв уламжлал, ёс заншлын өргөө 100 ортой цэцэрлэг ашиглалтад орлоо Зудын үнэлгээгээр Архангай, Баян-Өлгий, Говь-Алтай, Завхан, Сүхбаатар, Төв аймгийн хэмжээнд эрсдэлийн түвшин “МАШ ИХ” байна Монгол Улсын Засгийн газар 2025 оныг Залуусыг дэмжих жил болгон зарлалаа Халтиргаа гулгаанаас үүдэлтэйгээр толгойн гэмтэл, мөчдийн хугарал зонхилон тохиолдож байна “Олон төвт хот- Иргэдийн оролцоо” сэдэвт эрдэм шинжилгээний хурал зарлалаа
Аарон Бэйнэс чөлөөт агент боллоо
2017-06-21

 

Дэтройт Пистонсын сэлгээний төвийн тоглогч Аарон Бэйнэс Дэтройт Пистонс багтай байгуулсан гэрээнийхээ өөрийн мэдэлд байсан сүүлийн жилийг цуцалж чөлөөт агент болсон байна.

 

Сүүлийн хоёр жилийг Андрэ Драммондын сэлгээнээс тоглож Дэтройт хотод өнгөрүүлсэн Бэйнэс ирэх долдугаар сарын нэгнээс дурын багтайгаа гэрээ байгуулах боломжтой болжээ. Ингэснээр плэй оффын төлөө тоглодог багуудад будагтай талбайн үлэмж биетнүүдийн нэгийг авч, сэлгээнийхээ хүчийг зузаатгах боломж олдож байна.

 

Харин түүнийг явуулснаар Дэтройтод Андрэ Драммонд, Бобан Марянович гэсэн хоёр “том” залуу үлдэж байгаа юм. Энэ жилийн драфтаар 12 дахь сонголтоор сонгох Дэтройт арын шугамаа зузаатгаж довтлогч эсвэл төвийн тоглогч авах байх гэж эх сурвалжууд үзэж байна.

 

Бэйнэстэй гэрээгээ сунгах сонирхолтой байсан боловч цалин мөнгөний асуудал дээр талууд тохиролцоогүй бололтой. Бэйнэсийн хувьд жилийн 10 сая орчмын гэрээ үзэглэх боломжтой.

 

Б.Энх-Амгалан

Shuud.mn
Сонин хачин