Өнгөрсөн зуны өдийд НБА-ын сүпер од, сүпермэн хочит Дуайт Ховард Атланта Хоксд очиж байсан. Тэрбээр замналынхаа хамгийн сүүлийн том гэрээг Атлантатай байгуулж, тэндээ амьдрах сонирхолтой байсан нь ойлгомжтой.
Атлантад төрж өссөн Ховард харамсалтай нь төрөлх хотдоо ганцхан жил л тоглох хувь тохиолтой байжээ. Дөнгөж өнөө өглөө түүнийг сольсон талаар мэдээлэл гарлаа. Эх сурвалжуудын мэдээлж байгаагаар Атланта Хокс түүнтэй хамт энэ жилийн драфтын 31 дэх сонголтоо явуулж оронд нь Майлс Пламли, Марко Бэлэнэлли драфтын 41 дэх сонголтыг авч байгаа гэнэ.
Б.Энх-Амгалан
Уншиж байна |