Мексикийн залуу од Ирвинг Лосано ОХУ-д болж буй Конфэдрэйшнс Кап тэмцээнийг түр хугацаагаар хойш тавьж ПСВ Эйндховен клубтэй гэрээ байгуулахаар Нидерландыг зорьсон байна. Ахлах дасгалжуулагч Хуан Карлос Осориогийн хэлснээр Лосано багийнхантайгаа хамт Сочи хотыг зориогүй боловч Мягмар гараг гэхэд багийнхантайгаа нэгдэнэ гэнэ. Гурван өнгөтнүүд Лхагва гаригт Шинэ Зеландын багтай хэсгийн хоёр дах тоглолтондоо оролцох юм. Нидерландын багийнхний мэдэгдэж байгаагаар талууд 6 жилийн гэрээнд гарын үсэг зуралцсан байна. Мексикийн жигүүр өнөөдөр шинэ клубийнхээ эмчийн үзлэгээр орж байгаа юм. Чакт хочит Лосаногийн гэрээний сүүлийн үе шат ОХУ-д болж буй цомын тэмцээн дууссаны дараа болох гэнэ.
Мексикийн Пачука багийн бүрэлдэхүүнд анх 2014 онд буюу 18 настай байхдаа 5 минут талбайд гарч дебүт тоглолтоо хийж байсан Лосано нь 2016 онд багийнхаа хамтаар лигийн аваргын цомыг өргөж байлаа.
Б. Энх-Амгалан
Уншиж байна |