Хэд хоногийн өмнө бид гавьяат уулчин Г.Өсөхбаярыг Пакистан улсыг зорьсон талаар мэдээлэл хүргэсэн. Тэгвэл Пакистан улсад очоод хэд хоносон уулчин маань яг өнөөдөр “алуурчин” хочит К2-ийг зорьж байгаа юм байна. Тэрээр өөрийн фэйсбүүктээ энэхүү постыг оруулжээ. Өмнөх мэдээг уншаагүй бол К2 хэмээх энэ оргил нь Эверестийн ноён оргилоос 10 метр нам, дэлхийн хамгийн өндөр хоёр оргилын нэг юм. БНХАУ, Пакистан гэсэн хоёр улсын хил дамнан оршдог К2 нь алуурчин хочтой. БНХАУ талаасаа авирахад хамгийн хэцүү, эгц хад, салхи ихтэй учраас уулчид ихэвчлэн Пакистан талаас авирдаг хайрхан юм. Уг оргилыг уулчид 300 удаа эзэлж байсан бол 77 удаа амь насаа алдах осол оргилыг эзлэх явцад гарч байсан гэнэ. Өөрөөр хэлбэл 4 уулчин тутамд нэг осол гардаг гэсэн үг. Мөн энэхүү оргилд өвлийн улиралд авирсан тохиолдол бүртгэгдээгүй юм. Нийт ослын коофцэнтоор дэлхийд хоёрдугаарт ордог гэхэд л энэ оргилыг эзлэх ямар хүнд нь ойлгомжтой биз ээ. Нийт Монголчуудынхаа өмнөөс эрэлхэг уулчиндаа амжилт хүсье.
Б. Энх-Амгалан
Уншиж байна |