Тооцоолж байсанчлан Кливлэнд Кавалерс болон тус багийн ерөнхий менежэр Дэвид Гриффин нар хоёр тийшээ боллоо. 2014 оноос хойш уг албан тушаалыг хашиж байсан Гриффин нь ийнхүү албан тушаалаа үргэлжлүүлэн хаших боломжгүй болсноор Кавалерс шинэ менежэрийн эрэлд гараад байгаа юм. Түүний хувьд мөн багийнхаа сагсан бөмбөгийн үйл ажиллагаа хариуцсан захирлын албан тушаалыг хашиж байсан билээ.
Одоохондоо түүний албан үүргийг орлон гүйцэтгэгчээр Коби Алтмэн үлдээд байгаа. Гэхдээ багийн удирдлагууд ойрын хугацаанд НБА-ын од байсан Чонси Биллапстай уулзаж, ерөнхий менежэрийн сэнтийг санал болгох гэнэ. Биллапс нь зодог тайлснаасаа хойш хамгийн сүүлийн байдлаар ИСПН телевизэд аналистын ажил хашиж байгаа. Харин энэ хооронд Кливлэндийн хувьд Дэвид Гриффинийг Атланта Хокс, Орландо Мэжик, Милвауки Бакс багуудтай уулзахыг хориглоод байгаа юм байна. Чонси Биллапсын хувьд багийн удирдлагууд болон дасгалжуулагч нараас Дэн Гилбэрт, Тайрон Лу нартай дотны найзууд юм. Тэгвэл тэрээр ерөнхий менежэрийн албанд очвол хамгийн түрүүнд авах хүнээр нь Жастин Заникийг байх болов уу хэмээн ИСПН-ий сэтгүүлч Марк Стайн мэдээлж байна.
Б. Энх-Амгалан
Уншиж байна |