Б.Одбаяр: Ирэх оноос хотын гол гудамж, замуудын явган замыг стандартын дагуу өргөтгөн шинэчилнэ Улаанбаатарт өдөртөө үүлэрхэг, цас орно ШИНЭ ГАВЬЯАТУУДДАА ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ “Эрдэнэс Оюу Толгой” ХХК Ажлын байрны нээлттэй сонгон шалгаруулалт зарлалаа “Менежментийн зөвлөх үйлчилгээний тэтгэлэгт хөтөлбөр”-т 10 байгууллага амжилттай хамрагдлаа Монгол өв уламжлал, ёс заншлын өргөө 100 ортой цэцэрлэг ашиглалтад орлоо Зудын үнэлгээгээр Архангай, Баян-Өлгий, Говь-Алтай, Завхан, Сүхбаатар, Төв аймгийн хэмжээнд эрсдэлийн түвшин “МАШ ИХ” байна Монгол Улсын Засгийн газар 2025 оныг Залуусыг дэмжих жил болгон зарлалаа Халтиргаа гулгаанаас үүдэлтэйгээр толгойн гэмтэл, мөчдийн хугарал зонхилон тохиолдож байна “Олон төвт хот- Иргэдийн оролцоо” сэдэвт эрдэм шинжилгээний хурал зарлалаа
Бундеслид эмэгтэйчүүдийн оролцоо өссөөр
2017-06-20

 

Ирэх улирлаас эхлэн Бибиана Штайнхаус нэртэй эмэгтэй шүүгч Бундеслигийн талбайн шүүгчээр ажиллах болсон тухай өмнө бид мэдээлсэн. Тэгвэл өөр нэгэн бүсгүй мөн Бундеслигийн багт чухал алба хаших болжээ.

 

Өчигдөр Айнтрахт Франкфурт клуб шинэхэн скаутаа албан ёсоор зарласан нь Португал мэргэжилтэн Элена Коста байлаа. Өмнө нь Катар, Ираны эмэгтэй хөлбөмбөгийн багуудыг удирдаж байсан тэрбээр 1997-2010 онд Бенфика клубын өсвөрийн багийг удирдах хугацаандаа маш их туршлага хуримтлуулсан нэгэн. Мөн энэ хугацаанд нь олон шилдэг тоглогчид түүний багаас төрөн гарчээ.

 

Костаг Португал дахь ажлаа өгснөөс хойш Шотландын Селтик клуб мөн 3 жил скаутаар ажиллуулсан байдаг. Энэ хугацаанд тэрбээр Испани, Португал улсуудаас хэд хэдэн залуу тоглогчдыг авчирсан нь үр дүнд хүрсэн. Ийнхүү 39 настай бүсгүй анх удаа Германы багт скаутаар ажиллахаар болж байгаа бөгөөд Бундеслигийн түүхэн дэх анхны эмэгтэй скаут болж байгаа юм.

 

Г.Баяраа

 

 

Shuud.mn
Сонин хачин