Мэнни Пакьяао Жэфф Хорны эсрэг тулаан долоон сарын 2-нд болох билээ. Тэгвэл Филиппиний нэрт боксчны тулаан ИСПН сувгаар гарахаар болсон байна. Түүний өрсөлдөгч нь түүнийг унагаах биш, 10 онооны ялалт буюу тоглолтыг оновчтой цохилт олонтойгоор дуусгаж, онооны харьцаагаар ялах боломжийг судалж, төлөвлөгөө боловсруулж байгаа гэнэ.
Сонирхуулахад уг тоглолт ИСПН-ээр гарч байгаа нь 2005 оны 9 сард Хэктор Вэласкүэзийг хүнд цохилтоор дутуу гаргаж байснаас хойшхи төлбөргүй сувгаар орон даяар гарч буй анхны тулаан болох юм байна.
Филиппинээс төрөн гарсан хамгийн агуу боксчин эр замналынхаа турш 67 тулаанд орж, 59 ялалт, 2 тэнцээ, 6 ялагдал хүлээж байсан юм. Тэрээр хоёр жилийн өмнө Флоёд Мэйвэйдэрт ялагдал хүлээснээс хойш хоёр тулаанд орсон бөгөөд Тимоти Брэдли, Жэсси Варгас нарыг буулган авсан билээ.
Хоёр боксчны тулаан Австрали улсын Брисбэйн хотын Санкорп цэнгэлдэхэд болох юм.
Б.Энх-Амгалан
Уншиж байна |