Аргетиний Формоза хотод болсон ФИБА U16 буюу 16-аас доош насны ангилалын сагсан бөмбөгийн Америк тивийн аварга шалгаруулах тэмцээнд АНУ-ын шигшээ баг хамгийн шилдэг нь байлаа. Тэд аваргын төлөө Канадын шигшээ багийг 111:60 гэсэн онооны харьцаатай буулган авсан юм. Тэд Канадын шигшээ багийг 29.6 хувийн довтолгооны гүйцэтгэлтэй довтлуулж өөрсдөө харин 60 хувьтай довтолсон байна. Тэмцээний шилдгээр Америкийн Нэгдсэн улсын шигшээ багийн тоглогч Вэрнон Кэйри тодорсон юм. Тэрээр өөрийн авсан “хамгийн үнэ цэнэтэй” тоглогчийн шагналын талаараа “Гайхалтай сайхан байна. Тэмцээний турш ганцхан тоглогч л энэ шагналыг авдаг учраас үнэхээр үгээр хэлэхийн аргагүй сайхан байна” гэсэн байна.
АНУ-ын шигшээ баг ийнхүү ялснаар тав дах удаагаа дарааллан аварга болж байна. Харин талбайн эзэд буюу Аргентины баг тамирчид хүрэл медалын төлөө Пүэрто Рикогийн баг тамирчидтай тоголж ялагдал хүлээсэн байна.
Энэ тэмцээн нь 2009 оноос хойш тав дах удаагаа зохиогдож байгаа бөгөөд АНУ-ын баг бүгдэд нь түрүүлж байсан юм.
Б. Энх-Амгалан
Уншиж байна |