Монголын Хөлбөмбөгийн Холбооны хамгийн нэр хүндтэй тэмцээнүүд болох “Хүрхрээ үндэсний дээд лиг”, “Хүрхрээ нэгдүгээр лиг”-т өрсөлддөг 20 клубийн эмч нарын мэдлэгийг дээшлүүлэх сургалт боллоо.
Сургалтыг “Эрчим” клубтэй хамтрагч “Хербалайф ХХК”-ий Монголд дахь төлөөлөгчид зохион байгуулан явуулсан. Спорт тэр дундаа хөлбөмбөгт элбэг тохиолддог бэртэл гэмтлүүдийн эсрэг ямар эмчилгээ хийх талаар Испани улсын хүний их эмч Хулиан Альварез Гарсия манай эмч нарт зөвлөгөө өгсөн юм. Олон улсад төдийгүй Монголын Хөлбөмбөгийн Холбооны тэмцээн бүр заавал эмч, түргэний тэрэгтэй байж явагдах ёстой гэсэн хатуу дүрэмтэй байдаг. Тэр ч утгаараа “Хүрхрээ үндэсний дээд лиг”, “Хүрхрээ нэгдүгээр лиг”-ийн клубүүдийг заавал багийн эмчтэй байхыг шаарддаг. Тэрхүү шаардлагыг биелүүлэн хөлбөмбөгийн тоглогчдын эрүүл энхийн манаанд байдаг эмч нар энэхүү сургалтад амжилттай хамрагдлаа.
Сургалтанд илтгэл тавьсан Хулиан Альварез Гарсиягын хувьд 1996 оны Атлантын Олимпод зөвлөх, 1992-1995 онуудад Испанийн “Хүндийг Өргөлтийн Холбоо”-ны эмчилгээний албанд менежэр, Испаний шигшээ баг тамирчдын эрүүл мэндийг хариуцсан ажилтан зэрэг албанд ажиллаж байсан, спотын анагаах ухаанаар мэргэшсэн эрхэм билээ.
Б.Энх-Амгалан
Уншиж байна |