2017 оны U.S. Open тэмцээнд ирэхээсээ өмнө Брүүкс Коэпка “ПиЖиЭй тур” тэмцээнд ганц удаа ялж байсан гэсэн тодорхойлолттой байлаа. Тэгвэл тэмцээний дараа нэг түрүүтэй гэсэн тодорхойлолтыг өөрийн CV-дээ нэмэрлэсэн юм. Өчигдөр шөнө өндөрлөсөн уг тэмцээний нийлбэр дүнгээр 16 андэр паар амжилттайгаар Рори Маклроёын рекорд амжилттай тэнцэж аварга болсон байна. Ингэснээр тэрээр шагналын сангаас 2.1 сая Америк долларыг өөрийн болгосон юм.
16 андэр паар буюу -16 гэж тэмдэглэгдэх энэ онооны системийг тайлбарлавал нэг талбайд цохилт гүйцэтгэх тоглогчдод зөвшөөрөгдсөн цохилтын тоог паар гэж нэрийддэг. Жишээ нь нэг талбайд 3 цохилтоор бөмбөгийг нүхэнд оруулах ёстой гэвэл 3 цохиж оруулсныг паар гэдэг. Харин анпэр 16 буюу -16 гэдэг нь тэмцээний турш нийт цохих боломжит цохилтын тооноос 16 цохилт дутуугаар бүх талбайг дуусгасан гэсэн үг юм. Сүүлийн жилүүдэд гольфийн спорт сонирхогчид Монголд шинэ тутам хөгжиж байгаа учраас онооны системд хэрэглэгддэг нэршил зэргийг танилцуулая.
Бүүгий- (+1) зөвшөөрөгдсөн цохилтоос нэг цохилт илүү цохьсон
Паар-(0) илүү цохилт гүйцэтгээгүй
Бөрдий (-1) нэг цохилт дутуу гүйцэтгэж талбайг дуусгасан
Ийгл (-2) хоёр цохилт дутуу гүйцэтгэж талбайг дуусгасан
Албатросс (-3) гурван цохилт дутуу гүйцэтгэж талбайг дуусгасан. Америкт Даабл ийгл гэж нэрлэх нь бий.
Кондор (-4) одоогийн байдлаар бүртгэгдээд байгаа хамгийн цөөхөн цохилтоор талбайг дуусгасан байдлыг илэрхийлэх нэршил. Гольфийн түүхэнд уг үзүүлэлтийг дөрөвхөн удаа гүйцэтгэсэн тохиолдол бүртгэгдсэн байдаг.
Б. Энх-Амгалан
Уншиж байна |