Индиана Пэйсэрс Пол Жоржийг наймаалцал талаар хэд хэдэн багуудтай холбогдсон байна. Олон баг оролцож болохуйц наймааны дунд Кливлэнд Кавалерсийн нэр байсан гэнэ. Пол Жоржийн агент Кэвин Притчардын яриагаар 2018 онд Жоржийг өөр багтай гэрээ байгуулах талаар ажиллаж байгаа юм байна. Тиймээс Индиана Пэйсэрс од тоглогчийг зүгээр алдахыг хүссэнгүй. Ямар нэгэн байдлаар хэн хэндээ ашигтай наймааны санал сонсож байгаа бололтой.
Лос Анжэлэс Лэйкэрст тоголж болзошгүй гэсэн яриатай холбогдуулан Пол Жоржийг нэг жилийн гэрээгээр тоголж магадгүй талаар эх сурвалжууд дурьдаж эхэллээ.
Харин Кливлэндэд газардах талаар Жорж болон Индианад тохирох саналыг тавих боломж Калаверст байхгүй юм. Мөн Жорж ч өөрөө Кливлэндийг боломжит багаар нэрлэхгүй байгаа билээ. Индиана Пэйсэрс залуу тоглогч, драфтын эрх гэх мэт зүйлсийг сонирхож байгаа учраас Кливлэндтэй нэг ширээний ард шууд суух боломж хомс юм. Гэхдээ хэрвээ 3 буюу түүнээс дээш баг оролцсон наймаа болвол бид Жоржийг Кливлэндэд харах боломжтой.
Б. Энх-Амгалан
Уншиж байна |