Обама, Жей Зигийн гэр бүлд баяр хүргэв

Америкийн уран бүтээлч, дуучин Бейонси өнгөрөгч амралтын өдөр амаржиж, хүү болон охинтой болжээ. Бейонси өнгөрөгч гуравдугаар сард өөрийгөө ихэр хүүхэд тээж буйгаа нийтэд зарласан билээ. Дуучны нөхөр, реппер Жей-Зигийн төрсөн өдрөөр ихрүүд нь мэндэлсэн талаар ойрын эх сурвалжууд мэдээлжээ.
Тэгвэл хостой найрсаг, дотно харилцаатай байдаг АНУ-ын Ерөнхийлөгч асан Барак Обама тэдэнд баяр хүргэсэн талаар “www.dailymail.co.uk” сайт мэдээллээ.
Обама “Та хоёрт баяр хүргэе. Өнөөдрөөс танай гэр бүл шинэ амьдрал эхлэх болно” гэж хэлжээ.
Бейонси өмнө нь Обамагийн Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолд оролцож, төрийн дуулал дуулж байсан юм. Мөн Жей Зи, Обамагийн кампанит ажилд идэвхтэй оролцдог байсан.
Хос 2008 онд хуримаа хийсэн бөгөөд таван настай охинтой билээ.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ