Бостон Сэлтикс драфтын нэгдүгээр сонголтоо Филаделфи 76 багруу явууллаа. Энэхүү сонголтынхоо оронд Филаделфи хотын багаас нэгдүгээр тойргийн гуравдугаар сонголтын эрхийг авч байгаа юм. Энэхүү наймаа өнөө шөнө баталгаажих гэнэ. Тэгвэл нэгдүгээр тойргийн эхний сонголтоор тоглогч сонгох болсон Филаделфи 76 Бямба гарагт багийнх нь бэлтгэлд оролцсон Вашингтоны Их Сургуулийн од Маркэлл Фүлтзийг авахаар төлөвлөж буй юм.
Мөн нэг болон гуравдугаар сонголтуудаа наймаалцаад зогсоогүй Лос Анжэлэс Лэйкэрс багийн 2018 оны драфтын нэгдүгээр тойргийн эрх, Сакрэмэнто Кингс багийн 2019 оны нэгдүгээр тойргийн эрхүүд Бостонд очиж байгаа талаар Яахоо Спортсын Адриан Вожнаровски бичиж байна.
Тэгвэл Дэрик Боднэрийн мэдээлж байгаагаар Лэйкэрсийн эрх нь 2-оос 5 дугаар сонголтын хооронд байж гэмээнэ Сэлтикст очих, эс бөгөөс 2019 оны драфтын нэгдүгээр тойргийн сонголт руу шилжих гэнэ.
Харин энэхүү наймаа болсон шалтгааныг Адам Химмэлсбах “Сэлтикс хамгаалагчийн байрлалдаа дэндүү олон залуу тоглогчидтойгоос болсон” гэж тайлбарлаж байна.
Б. Энх-Амгалан
Уншиж байна |