Хөлбөмбөгийн томоохон тэмцээн уралдааны үеэр тоглолтын үр дүнг таадаг гэгддэг амьтдын талаар шуугиан гардаг. 2010 онд шуугиан тарьж байсан Пол Наймаалжаас эхлээд хэд хэдэн амьтадыг энд нэрлэж болно. Тэгвэл энэ жилийн Confederations Cup тэмцээний үр дүнг таах амьтнаар туйлын цагаан баавгай Никаг нэрлэж байна.
Уг баавгай нь ОХУ-ын Москва мужийн зүүн хэсэгт орших нэгэн амьтны хүрээлэнд байгаа юм. Энэ жил 2 настай тус баавгайг хүрээлэнгийн ажилтнууд хөлбөмбөгийн тоглолтуудын үр дүнг таадаг зөнч амьтан гэж үздэг бөгөөд хэд хэдэн тоглолтыг үнэн зөв таасан гэжээ.
Хамгийн сүүлд Ника Confederations Cup тэмцээний нээлтийн тоглолт болох ОХУ-Шинэ Зеландын багуудын тоглолтын үр дүнд таагаад байгаа гэнэ.
Ника баавгайг одоогоос жил гаруй өмнө Чукотка мужаас тус амьтны хүрээлэн авчирсан аж.
Г.Баяраа
Уншиж байна |