Ятгын эгшиг тасрахгүй

img

 

Ятгачин Ч.Мөнх-Эрдэнэ ходоодны хорт хавдрара өвчилжээ. Өвчнийг анагаахын тулд БНСУ-д маш богино хугацаанд яаралтай мэс засал хийлгэх шаардлагатай болсон бөгөөд эмчилгээний зардалд 240 сая төгрөг нэн шаардлагатай байгаа аж.

 

Түүний гэр бүл, найз нөхөд нь  “Хатан ятгын эгшиглэн тасрашгүй” сайн үйлсийн  аяныг орон даяар эхлүүлээд байна. Энэхүү аяны хүрээнд рок поп дуучиид энэ сарын 30-нд 19.00 цагт “UB palace”-д нэгдсэн тоглолт хийхээр болжээ.  Мөн долдугаар сарын 1-нд мэргэжлийн урлагийн байгууллагын уран бүтээлчдийн "Бид Монголчууд" нэгдсэн тоглолт Монгол бөхийн өргөөнд  болох аж.

 

Хандивын тоглолтод УДЭТ, ҮУИТ, УДБЭТ, Улсын филармони, ЦДБЭЧ, Улаанбаатар чуулга зэрэг мэргэжлийн урлагийн байгууллагуудын уран бүтээлчид, язгуур урлагийн Хөсөгтөн, Бөртэ, Алтай, СУИС, ХБК, АЖ Д.Самбуу, АЖ А.Долгор, УГЖ Г.Ариунбаатар, УГЖ Г.Эрдэнэбат, УГЖ У.Далантай, УГЖ Д.Дашдондог, Б.Чинбат, Эмошион, Никитон, Хурд, Ньанс, Увертюра, Дэлхий, Жаз трейн хамтлагууд, Б.Наран, Т.Дэлгэрмөрөн, хийлч Дээгий зэрэг уран бүтээлчид, ҮУИТ-ын Үндэсний хөгжмийн их найрал хөгжим, Ерөнхий удирдаач УГЗ Н.Буянбаатар, найруулагчаар УГЖ Ё.Цэрэндолгор зэрэг урлаг соёлын, рок попийн уран бүтээлчид сэтгэл зүрхээрээ нэгдэн оролцох юм байна.

 

Г.Тэгшсүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

zochin:
urlagiinhan maani negdmel haluun saihan setgeltei . MONHEDRENIIGEE BOSGOOD L AWNA . YATGIIN DUU TASRAHGYI HYRDAN ERYYL BOLJ YATGIIN EGSHGEEREE BIDNIIGEE YURAAGAARAI
2017-06-17