Лондонгийн барилгад гарсан гал Аделийг уйлуулав

img

Их Британийн нийслэл Лондон хотын төвд байрлах 27 давхар “Grenfell Tower” барилгад гал гарсан. Барилгад гарсан галын улмаас 12 хүн амиа алдаж, 60 орчим хүн шархадаж, олон хүн их хэмжээний хохирол амсаад байна.

 

Галын шалтгааныг тодруулахаар тусгай мөрдлөгийн баг ажиллаж буй юм.Ерөнхий сайд Тереза Мэй “Галын шалтгааныг тогтоох хэрэгтэй. Ямар ч хүн хариуцлагаас зугтааж чадахгүй” гэж мэдэгджээ. “Grenfell Tower” барилгад гарсан гал оройноос өглөө хүртэл ассан бөгөөд нийслэл даяараа уг хэргээс болж, нойргүй хоносон гэхэд болно. Тэгвэл гал гарч барилгаас ойролцоо олон хүн цугларчээ.

 

 

Эдгээр иргэдийн дунд дуучин, “Оскар”-ын шагналт  Адель байжээ. Тэрбээр “Ямар харамсалтай юм бэ?” хэмээн хэлээд уйлсан талаар гэрчүүд өгүүлэв.

 

Дуучин бүсгүй хайртай хүн болон орон гэрээ алдсан хүмүүст сэтгэлийн дэм өгөхөөр ирсэн хэмээн мэдэгджээ.

 

Б.Дэлгэрцэцэг 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ