НБА-ын аваргууд жил бүр цагаан ордонд зочилдог заншилтай билээ. Америкийн 45 дах ерөнхийлөгч Доналд Трампын арьс өнгө болон гарал угсаагаар ялгаварлах үзэлтэй холбоотойгоор өнгөт арьстангууд, тэр дундаа мэргэжлийн спортын хар арьст тоглогчид өөрсдийн дуу хоолойг янз бүрээр илэрхийлж байгаа. Тэдний ээлжит мэдэгдэл нь Уорриорс багийнхан болж магадгүй талаар эх сурвалжууд мэдээллээд эхэлжээ. Тодруулбал Голдэн Стэйт Уорриорс энэ жил цагаан ордонд зочлохгүй байж болзошгүй гэнэ.
Энэ талаар хамгийн анх Шон Ливингстон ам нээж байсан билээ. Тэрээр одоогоос сарын өмнө “бид аварга авбал би л хувьдаа цагаан ордонд очихгүй” гэж мэдэгдсэн юм. Тэгвэл тэр ганцаараа биш бололтой. Багийн ахлах дасгалжуулагч Стив Кэрр Доналд Трампын үзэл суртал нь Америкийн язгуур үзэл биш гэж мэдэгдсэн бол багийн ахлагч Стэфэн Көрри ерөнхийлөгчийгөө “тэр бол өгзөг” гэж хэлсэн юм. Мөн Дэвид Вэст “Трампын энэ үзэл суртал нь залуусын эсрэг үйл хэрэг” хэмээгээд байгаа.
Улмаар тэд багийн олонхийн санал хураалтаар жил болгоны уламжлалт хүлээн авалтыг тасалдуулахд хүрээд байгаа тухай эх сурвалжууд мэдээлж байна.
Б. Энх-Амгалан
Уншиж байна |