Крэйг Сэйгэр Жуниор бурхан болсон аавынхаа дурсгалд зориулж шинэ шивээс хийлгэжээ. 28 настай сэтгүүлч залуу баруун гарынхаа мөрний дотор талын булчин хэсэгт түүний амьд сэрүүн үедээ хэлж байсан ишлэлийн дууны давтамжийг шивүүлсэн юм. Энэ шивээсийг ухаалаг утасны аппликэйшн ашиглан сонсох боломжтой юм. Түүний шивээсийг сонсвол 2016 оны Спортод Үнэтэй Хувь Нэмэр Оруулсан Зүтгэлтнүүдийг тодруулах ёслолын арга хэмжээний үеэр Крэйг Сэйгэрийн “Амьдрал шаардлагагүй зүйлд цаг зарцуулахад дэндүү хайран” гэж хэлж буй нь сонсогдох юм.
НБА-ын сэтгүүл зүйн хүрээлэл дунд давтагдашгүй өнгө төрх нь болж байсан нэрт эрхэм 2014 оноос хойш цусны хорт хавдартайгаа тэмцэж байгаад өнгөрөгч оны 12 дугаар сарын 15-нд амьсгал хураасан билээ.
Б. Энх-Амгалан
Уншиж байна |