Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Ногоон хөгжлийг эрчимжүүлэхэд үндэсний зөвшилцөл нэн чухал Б.Одбаяр: Ирэх оноос хотын гол гудамж, замуудын явган замыг стандартын дагуу өргөтгөн шинэчилнэ Улаанбаатарт өдөртөө үүлэрхэг, цас орно ШИНЭ ГАВЬЯАТУУДДАА ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ “Эрдэнэс Оюу Толгой” ХХК Ажлын байрны нээлттэй сонгон шалгаруулалт зарлалаа “Менежментийн зөвлөх үйлчилгээний тэтгэлэгт хөтөлбөр”-т 10 байгууллага амжилттай хамрагдлаа Монгол өв уламжлал, ёс заншлын өргөө 100 ортой цэцэрлэг ашиглалтад орлоо Зудын үнэлгээгээр Архангай, Баян-Өлгий, Говь-Алтай, Завхан, Сүхбаатар, Төв аймгийн хэмжээнд эрсдэлийн түвшин “МАШ ИХ” байна Монгол Улсын Засгийн газар 2025 оныг Залуусыг дэмжих жил болгон зарлалаа Халтиргаа гулгаанаас үүдэлтэйгээр толгойн гэмтэл, мөчдийн хугарал зонхилон тохиолдож байна
Фэнсингийн тивүүдийн аваргууд тодорсоор байна
2017-06-14

 

Биеийн хүчний шатар хэмээн нэрлэгддэг фэнсингийн спортын тивүүдийн аварга шалгаруулах тэмцээнүүд хөшгөө татаж эхэлжээ.

 

Эхнийх нь Европын аварга шалгаруулах тэмцээн. Гүрж улсын нийслэл Тибилис хотод уржигдар эхэлсэн Фэнсингийн Европын Аварга Шалгаруулах Тэмцээн гурав дахь өдрөө үргэлжилж байна. Уржигдар эхний тулаануудаараа хөшгөө татсан уг тэмцээний эрэгтэйчүүдийн хөнгөн сэлэмний төрөлд Италийн тамирчин Гароцца Даниэлэ 15:12 гэсэн онооны харьцаатайгаар ОХУ-ын тамирчин Сафин Тимурыг буулган авснаар алт мөнгөн медалын эзэд тодорсон. Энэ өдөр мөн эмэгтэйчүүдийн илд сэлэмний ангилалд ялагч тодорсон билээ. Уг өдөр талбайн эзэд болох Гүржийн эмэгтэйчүүд гайхалтай амжилттай байсан юм. Тодруулбал Гүржийн тамирчин Кахианьй Теодара Италийн тамирчин Грегорио Росэллаг 15:8-аар буулган авч эх орондоо анхны алтан медалийг авч ирсэн.

 

Харин тэмцээний хоёр дахь өдөр буюу өчигдөр эрэгтэйчүүдийн хүнд сэлэм болон эмэгтэйчүүдийн хөнгөн сэлэмний төрөлд аваргууд тодорсон. Хүнд сэлэмний эрэгтэйчүүдийн  ангилалд Францын тамирчин Бохел Янник Италийн тамирчин Пиццо Паолог 15:10-аар буулган авч энгэртээ алтан медалыг гялалзуулсан. Ингэснээр хоёр дахь жилдээ дараалан Европын аварга хэмээх эрхэм хүндтэй алдрыг өөрийн нэр дээр данслуулж байна. Тэгвэл Итали бүсгүй Арриана Эрриго ОХУ-ын тамирчин Инна Дериглазоваг 15:14-өөр буулган авах хүртлээ бусад өрсөлдөгчдөө илт илүүрхсэн юм. Өнөөдөр уг тэмцээн хөнгөн сэлэмний эрэгтэйчүүдийн багийн болон илд сэлэмний эмэгтэйчүүдийн багийн ангилалд аваргуудаа тодруулах юм.

 

Тэгвэл уг тэмцээнтэй зэрэгцээд маргаашнаас Ази Тивийн аварга шалгаруулах тэмцээн Хонгконгд эхэлнэ. Уг тэмцээнийг манай улсаас 6 тамирчин зорьсон юм. Тодруулбал:

 

Эрэгтэй:

1. Ц.Жигжидсүрэн(Дуэль клуб, БльюМон групп)

2. Э.Дөлгөөн (УБ Фенсинг клуб, Алъянс-Тех ХХК)

3. Б.Амарболд (Хангарьд клуб, Эрдэнэт ХК)

Эмэгтэй:

1. Б.Цолмон (УБ Фенсинг клуб)

2.О. Анударь (УБ Фенсинг клуб)

3 Г.Халиунаа (УБ Фенсинг клуб)

 

Тэднийг улсын аварга шалгаруулах тэмцээнээс сонгон шалгаруулсан юм.

 

Ази болон Европын аварга шалгаруулах тэмцээнтэй зэрэгцээд Пан Америкийн сэлэмчид Канадын Монтреал хотноо аваргаа шалгаруулахаар хуран чуулаад байгаа юм. Эдгээр тивийн аварга шалгаруулах тэмцээн нь Германы Лэйпциг хотноо долоодугаар сард болох ДАШТ-ий өмнөх сорилго болж байна.

 

Хүүхдэд шийдвэр гаргалт, хурд, тэсрэлт, сэтгэн бодох чадвар дээшлүүлдгээс эхлээд гадаадын их дээд сургуулиудад тэтгэлэг авахад хамгийн нааштай ханддаг уг спортын төрлөөр хичээллэхэд найман наснаас эхэлбэл зохистой гэнэ.

 

Б. Энх-Амгалан

 

Shuud.mn
Сонин хачин