Энэ зун Польш улсад болох 21 хүртэлх насны залуусын ЕАШТ-д оролцох багууд бэлтгэлээ эрчимтэй базааж байна. Тэдгээр багийн нэг нь Испанийн залуучуудын шигшээ баг бөгөөд гол оролцогчдын тоонд зүй ёсоор нэрлэгдэнэ. Харамсалтай нь өчигдөр тус багийн гол хамгаалагчдын нэг Ерай Алварес багаас хасагдсан байна. Шалтгаан нь түүний эрүүл мэндийн байдалтай шууд холбоотой. Атлетик Билбао клубын тоглогч өнгөрсөн онд төмсөгний хорт хавдар гэсэн ховор оношийг сонсож, улмаар 12 сард мэс засалд орсон юм. Эмчилгээ ч амжилттай болж залуу хамгаалагч эргэн талбайд гарсан.
Харин өчигдөр түүнд эмч нар тун тааруу мэдээг дуулгасан бөгөөд яаралтай химийн эмчилгээнд орох шаардлагатай гэсэн байна.
Г.Баяраа
Уншиж байна |