Италийн Сери А лигийн шилдэг багуудын нэг Рома шинэ хамгаалагчтай болжээ. Тэдний энэ зуны эхний сонголт нь Мексикийн шигшээ багийн хамгаалагч Эктор Морено. Нидерландын ПСВ Эйндховен багт хүчин зүтгэж байсан түүнийг Ром хотын баг тун хямд үнээр буюу 5 сая еврогоор эгнээндээ нэгтгэсэн байна.
Төвийн хамгаалалтын байрлалд тун чадварлаг тоглолтыг үзүүлдэг тэрбээр энэ жил 29 настай. Өмнө нь нутгийнхаа UNAM клубээс гадна Нидерландын АЗ Алкмаар, Испанийн Эспаньол зэрэг багт хүчин зүтгэж байсан туршлагатай. Морено өнгөрсөн улиралд Эйндховен клубын нэрийн өмнөөс нийт 39 тоглолтод оролцож, 9 гоол оруулсан нь түүний мэргэжлийн замналын хамгийн сайн улирлаар тэмдэглэгдэн үлджээ.
Г.Баяраа
Уншиж байна |