Солонгос киноны нээлтэд үндэсний дээлээрээ гоёв

БНСУ-ын үндэсний урлагийн их сургуулийг 2016 онд төгссөн Б.Янжиндулам гэх монгол охин тус улсын уран бүтээлчдийн “Юн Сүн” уран сайхны кинонд тоглосон талаар өмнө нь мэдээлсэн. Тус киноны нээлт энэ сарын 8-нд БНСУ-д болжээ.
Б.Янжиндулам киноны нээлтэд оролцохдоо монгол дээл өмсөж, эх орноо сурталчилсан байна. Тэрбээр “Юн Сүн” кинонд солонгос хэл мэдэхгүй монгол охины дүр бүтээсэн аж.
Б.Янжиндулам БНСУ-ын үндэсний урлагийн их сургуулийн “Шилдэг оюутан” өргөмжлөлийг хүртэж байсан.
Г.Тэгшсүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ