Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Ногоон хөгжлийг эрчимжүүлэхэд үндэсний зөвшилцөл нэн чухал Б.Одбаяр: Ирэх оноос хотын гол гудамж, замуудын явган замыг стандартын дагуу өргөтгөн шинэчилнэ Улаанбаатарт өдөртөө үүлэрхэг, цас орно ШИНЭ ГАВЬЯАТУУДДАА ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ “Эрдэнэс Оюу Толгой” ХХК Ажлын байрны нээлттэй сонгон шалгаруулалт зарлалаа “Менежментийн зөвлөх үйлчилгээний тэтгэлэгт хөтөлбөр”-т 10 байгууллага амжилттай хамрагдлаа Монгол өв уламжлал, ёс заншлын өргөө 100 ортой цэцэрлэг ашиглалтад орлоо Зудын үнэлгээгээр Архангай, Баян-Өлгий, Говь-Алтай, Завхан, Сүхбаатар, Төв аймгийн хэмжээнд эрсдэлийн түвшин “МАШ ИХ” байна Монгол Улсын Засгийн газар 2025 оныг Залуусыг дэмжих жил болгон зарлалаа Халтиргаа гулгаанаас үүдэлтэйгээр толгойн гэмтэл, мөчдийн хугарал зонхилон тохиолдож байна
Урлаг, соёлын салбарынхан хамгийн бага цалин авдаг
2017-06-13

Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газрын нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тайланд 2017 оны 1 дүгээр улиралд нийт 37.6 мянган аж ахуйн нэгж, байгууллага (ААНБ)-ын 566.7 мянган ажиллагчид хамрагдсан байна.

 

Эдгээр ажиллагчдын 44.6 (7.9%) мянга нь 240.0 мянган төгрөг хүртэлх цалинтай, 30.7 (5.4%) мянга нь 240.0-300.0 мянган төгрөгийн цалинтай, 99.2 (17.5%) мянга нь 300.0-500.0 мянган төгрөгийн цалинтай, 218.0 (38.5%) мянга нь 500.0-900.0 мянган төгрөгийн цалинтай, 86.4 (15.2%) мянга нь 900.0-1300.0 мянган төгрөгийн цалинтай, 21.1 (3.7%) мянга нь 1300.0-1500.0 мянган төгрөгийн цалинтай, 66.7 (11.8%) мянга нь 1500.0 мянган төгрөгөөс дээш цалинтай байна.

 

Ажиллагчдыг цалин хөлсний бүлгээр авч үзэхэд 300.0-500.0 мянган төгрөгийн цалинтай ажиллагчид өмнөх улирлаас 6.2 мянгаар, 500.0-700.0 мянган төгрөгийн цалинтай ажиллагчид 4.0 мянгаар, 1500.0 мянган төгрөг, түүнээс дээш цалинтай ажиллагчид 6.1 мянгаар нэмэгдсэн байна.

 

Харин 192.0-300.0 мянган төгрөгийн цалинтай ажиллагчид өмнөх улирлаас 4.7 мянгаар, 700.0-900.0 мянган төгрөгийн цалинтай ажиллагчид 4.5 мянгаар, 900.0-1100.0 мянган төгрөгийн цалинтай ажиллагчид 11.1 мянгаар, 1100.0-1300.0 мянган төгрөгийн цалинтай ажиллагчид 5.6 мянгаар, 1300.0-1500.0 мянган төгрөгийн цалинтай ажиллагчид 1.4 мянгаар буурсан байна.

 

Ажиллагчдын сарын дундаж цалинг эдийн засгийн бүх төрлийн үйл ажиллагааны салбарын ангиллаар авч үзвэл, уул уурхай, олборлолтын салбарт ажиллагчдын сарын дундаж цалин хамгийн их буюу 2481.2 мянган төгрөг, харин урлаг, үзвэр, тоглоом наадмын салбарынх хамгийн бага буюу 600.6 мянган төгрөг байна.

 

Аж ахуйн нэгж, байгууллагын ажиллагчдын тооны бүлгээр авч үзэхэд 1-9 ажиллагчидтай ААНБ-ын ажиллагчдын сарын дундаж цалин 628.6 мянган төгрөг, 10-49 ажиллагчтайнх 755.8 мянган төгрөг, 50-99 ажиллагчтайнх 866.3 мянган төгрөг, 100-199 ажиллагчтайнх 984.6 мянган төгрөг, 200, түүнээс дээш ажиллагчтайнх 1391.2 мянган төгрөг байна.

 

Ажиллагчдын сарын дундаж цалинг ажил, мэргэжлийн ангиллаар авч үзэхэд 2017 оны 1 дүгээр улирлын байдлаар суурин төхөөрөмж, машин механизмын операторч, угсрагчийн сарын дундаж цалин хамгийн их буюу 1243.7 мянган төгрөг, харин ХАА, ой, загас агнуурын мэргэшсэн ажилтных 495.4 мянган төгрөг буюу хамгийн бага байна.

 

Нэг ажилтанд ногдох сарын дундаж цалин 2017 оны 1 дүгээр улирлын байдлаар 959.1 мянган төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 87.7 (10.1%) мянган төгрөгөөр, өмнөх улирлаас 16.2 (1.7%) мянган төгрөгөөр нэмэгдсэн байна.

 

Нэг ажилтанд ногдох дундаж цалин өсөхөд олон улсын байгууллага, суурин төлөөлөгчийн үйл ажиллагааны салбарт ажиллагчдын цалин 142.4 (9.6%) мянган төгрөг, тээвэр ба агуулахын үйл ажиллагааны салбарынх 116.9 (11.3%) мянган төгрөг, барилгын салбарынх 119.0 (15.0%) мянган төгрөг, боловсруулах үйлдвэрлэлийн салбарынх 197.1 (24.1%) мянган төгрөг, уул уурхай, олборлолтын салбарынх 519.3 (26.5%) мянган төгрөг, мэргэжлийн шинжлэх ухаан болон техникийн үйл ажиллагааны салбарын цалин 310.9 (27.6%) мянган төгрөгөөр нэмэгдсэн нь голлон нөлөөлсөн байна.

Shuud.mn
Сонин хачин