Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Ногоон хөгжлийг эрчимжүүлэхэд үндэсний зөвшилцөл нэн чухал Б.Одбаяр: Ирэх оноос хотын гол гудамж, замуудын явган замыг стандартын дагуу өргөтгөн шинэчилнэ Улаанбаатарт өдөртөө үүлэрхэг, цас орно ШИНЭ ГАВЬЯАТУУДДАА ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ “Эрдэнэс Оюу Толгой” ХХК Ажлын байрны нээлттэй сонгон шалгаруулалт зарлалаа “Менежментийн зөвлөх үйлчилгээний тэтгэлэгт хөтөлбөр”-т 10 байгууллага амжилттай хамрагдлаа Монгол өв уламжлал, ёс заншлын өргөө 100 ортой цэцэрлэг ашиглалтад орлоо Зудын үнэлгээгээр Архангай, Баян-Өлгий, Говь-Алтай, Завхан, Сүхбаатар, Төв аймгийн хэмжээнд эрсдэлийн түвшин “МАШ ИХ” байна Монгол Улсын Засгийн газар 2025 оныг Залуусыг дэмжих жил болгон зарлалаа Халтиргаа гулгаанаас үүдэлтэйгээр толгойн гэмтэл, мөчдийн хугарал зонхилон тохиолдож байна
Кэвин Дурант “үнэ цэнэгүй” үнэ цэнэтэй тоглогч
2017-06-13

Голден Стэйт Уорриорс багийн нийт хөгжөөн дэмжигчдээс хэт мэдрэг фэнүүд уншихгүй байхыг зөвлөе !!!

 

Хойд Америкийн үндэсний сагсан бөмбөгийн холбооны шигшээ цуврал өнөөдөр дууслаа. Жил болгон л өдийд дуусдаг. Нэг нь ялж нөгөөх нь ялагддаг. Энэ жил ч гэсэн нэг нь л ялах байсан. Гэхдээ өнгөрсөн жилүүдээс нэг зүйлээрээ онцлог. Өмнө нь ширүүн өрсөлдөөн дунд хэн нь ялах нь тодорхойгүй үргэлжилдэг байсан цуврал энэ жил эхний тоглолтын дараагаас л ойлгомжтой болсон юм. Өнгөрсөн зуны хамгийн “балай”, хамгийн сенсаацитай шийдвэрийг гаргаж Оаклэндийн багт нэгдсэн Кэвин Дурант энэ жилийн шигшээ цувралыг дэндүү амархан болгочих шиг. Сүүлийн хэдэн жил 4:1 буюу жентелмен шүүрдэлтийг шигшээ цувралд харж байгаагүй болоод ч тэр үү, нэг л утгагүй. Ийм эрт үзэх зүйлгүй болж байгаад хөнгөн гуниг төрнө. Анхнаасаа ойлгомжтой болчихсон кино дундаасаа нойр хүргэдэг шиг. Гэхдээ спортод юу ч болдог учраас Кавалерсийн хөгжөөн дэмжигчид багаа цувралыг эргүүлнэ гэж найдаж байсан байх. Харамсалтай нь ялагч нь тодорхой кино зохиол зохиолынхоо дагуу өндөрлөв. Голдэн Стэйт Уорриорс аварга авлаа. Голдэн Стэйт 4:1 Кливлэнд.

 

 

Финалын “Хамгийн үнэ цэнэтэй тоглогч” нь Кэвин Дурант. Гэхдээ энэ цом нь түүний замналын хамгийн “үнэ цэнэгүй” шагнал байлаа. Яагаад? Яагаад гэвэл Голдэн Стэйт гэдэг баг энэ жилтэй нийлээд гурав дахь жилдээ финалдсан баг учраас. Тэд КД-г авсан аваагүй энэ жил ч гэсэн финалдах нь ойлгомжтой шахуу байсан учраас. Тэд өнгөрсөн жил 73-9 гэсэн амжилттайгаар улирлыг дуусгасан лигийн хамгийн шилдэг баг байсан учраас. Түрүү жил Оаклэнд хотод дараалсан аваргын цом авч ирэхэд ганцхан хожил л л хэрэгтэй байсан учраас. Тэд ганцхан хожлын төлөө 3 тоглолтод орж хангалттай туршлага хуримтлуулсан баг байсан учраас. Тэдэнд лигийг утгагүй болгох, лигийн хамгийн шилдэг оноо түүгч тийм ч шаардлагагүй байсан учраас. Кэвин Дурантад ч гэсэн энэ жил цуг аварга авсан багаа өнгөрсөн жил бүсийн шигшээд мултлахад мөн л ганцхан хожил хэрэгтэй байсан учраас. ОКС-ын лидер байсан тоглогч өөрт нь шаардлагагүй нүүдэл хийсэн учраас. Нэг өгүүлбэрээр хэлвэл аварга авах магадлалыг хэтэрхий тодорхой болгосон учраас. Энэ бол  сагсан бөмбөгийн спортын түүхэн дэх хамгийн үнэ цэнэгүй шагнал байлаа.

 

Түүний шийдвэр гаргадаг оройг би маш сайн санаж байна. Бостонгийн фэнүүд бүгд твиттэрийн жиргээг ширтэн сууж байлаа. Ирэх хамгийн өндөр магадлалтай багуудын нэг нь Бостон Сэлтикс байсан юм.  Бостонд ирсэндээ баяртай байна гэсэн утгатай жиргээ хаа сайгүй явж, цуурхал гарч эхэллээ. Бид унтлаа. Харин өглөө нь Кэвин Дурант Голдэн Стэйтэд ирчихсэн байсан юм.

 

Өөрөө ялж болох боломжтой цувралдаа хожигдсон. Эргээд тэр багтаа нэгдсэн. Тэр баг нь лигийн хамгийн шилдэг баг байсан гэдэгт л хамгийн гол учир оршиж байна. ЛэБроны Маиами Хиттэй нэгдсэн нэгдэлтэй их харьцуулдаг. Ерөнхий харагдах байдал төстэй. Гэхдээ нөхцөл байдал, цаг хугацааны хувьд тэс өөр зүйл. 

 

 

ЛэБрон нэгдэх үед Хит уналтад орчихсон баг байлаа. ЛэБрон өөрийг нь дарж байсан бүсийг тэргүүлэгч Бостон Сэлтикст нэгдээгүй. Харин КД өөрийнхөө ялж чадаагүй, магадгүй мөнх ялж чадахгүй байсан багтаа нэгдсэн. ЛэБрон Кливлэндэд эргэн ирэх үед энэ багт плэй оффын туршлагатай, тоглолтод нөлөө үзүүлэхүйц тоглогч Андэрсэн Варэжог эс тооцвол байгаагүй. Тэр нэг ёсондоо бусдыгаа чирж аваргын цувралд гардаг бол КД зүүгдэж гарахыг илүүд үзсэн гэдгээрээ хамгийн том ялгаа оршино. Одод нэгдэх талаасаа бол төстэй. Бусдаараа бол тэс өөр нүүдлүүд.

 

ЛэБрон ялж чадаагүй бүхнээ ялж аварга, финалын үнэ цэнэтэй тоглогч болж байсан бол КД хамгийн том өрсөлдөгчөө ялахгүйгээр “Үнэ цэнэтэй тоглогч”-ийн шагналыг авсан нь түүний шагналыг “үнэгүйдүүлж” байгаа юм.

 

Харин энэ бүхнээс Голдэн Стэйт багийн удирдлагууд их сайн ажиллалаа гэсэн дүгнэлт гарч байна. Тэднийг дахин аварга авахад саад болж чадах ганц хүн нь КД байсан. Түүнийг багтаа урвуулж шигшээ цувралд хүрэх замаа зассаны дээр зургаан од тоглогч бүхий баг бүрдүүлж аваргын замаа дардан болгосон юм.

 

Гэхдээ энэ зун тэд Стефэн Көрри, Андрэ Игудала, Шон Ливингстон, Заза Пачуля, Дэвид Вэст, Жавал Макгий,  Иэн Кларк, Мэтт Барнс гэх мэт тоглогчдоосоо нэлээн хэдийг нь алдах болно. Бүгдэнгийнх нь гэрээ энэ жил дуусч байгаа. Тэдэнтэйгээ үнэтэй гэрээ байгуулж үлдэж гэмээнэ дараа жил Клэй Томпсон, Дрэймонд Грийн, Кэвин Дурант гэх мэт тоглогчидтой гэрээ сунгахад хүндрэлтэй болно. Эдгээр гурван тоглогчийн гэрээ ирэх жилийн өдийд дуусна.

 

Иймээс ирээдүйд КД-г явуулж бусдыгаа хадгалж үлдэх үү? Бусдыгаа хадгалж үлдээд КД-г үлдээх үү гэдэг сонголтынхоо эхний алхмыг энэ зун хийх юм. Аль ч тохиолдолд КД яг одоогийнх шиг гараа сэлгээ тэнцүүхэн сүпер багт дахин тоглохгүй. Тэр үед аваргалж чадвал тэр шагналынхаа “үнэ цэнийг” нөхөн авах биз ээ. Эдгээр тоглогчдоос хэн хэнийг нь авч үлдэх, хэн хэнийг нь үлдээх бол?

 

 

Б. Энх-Амгалан 

Shuud.mn
Сонин хачин
ss:
Uneheer tiim bsaan
2017-06-16
analist king:
gsw-g zugeer l uzen yadaad bna ene setguulch bi gsw-n fan bish west baguudiig zugeer l yuch bish gd helchlee kd-g ni awaad sas houg hojood finaldana gj bodood bgad ni tom gaihah yum setguulch bish zugeer l vzen ydag ch vvdnees bichsen ni taalagdsangvi
2017-06-15
Bx:
Bagaa chirnuu chiregdnuu avarga avaagui bol yun haan ene chin bagiin sport
2017-06-14
Bx:
Kd yaj togloj bsniig haraa bizdee uuriinhuu hucheer gar niilsen bagtaigaa avlaa ene hun chadlaa bayr hurgi. Kd dahiad olon bogj avah n todorhoi
2017-06-14
bbbb:
Durant baigaagvi bol GOLDEN STATE WARRIORS ene jil awarga bolohgvi baisan. Bi ooroo GSW iin demjigch
2017-06-13
ss:
Uneheer tiim bsaan
Зочин:
bitii unsh gd bichtsen bn
2017-06-13
Зочин:
bitii unsh gd bichtsen bn
2017-06-13
Зочин:
bitii unsh gd bichtsen bn
2017-06-13
Stephen Curry:
bi neg l zviliig oilgohgui bna. yagaad achaanii hundiig Stephen Curry MVP bolsongui ve. ene l sonin minii bodloor Curry KD-ees hamaagui ilvv togloson bas bagtaa ilvv nuluutei
2017-06-13
Bat:
Durantad bayr hurgeed bh humuus 1 ih bhgui bhda belen yuman deer irj awlaa imgehl yum bol awargiin bugj shaldaa buuhndee
2017-06-13
Durant bgaagui bol:
Durant bgaagui bol ene bag ungursun jil shigel multrah bsan ym harin avral Durant in irj huurhii neg turuulehshig bolloodoooo
2017-06-13
Үнэн үг:
Сайхан нийтлэл болжээ. Леброн бол бэрхшээлийг давж жинхэнэ үнэ цэнэтэй, жинхэнэ амттай. жинхэнэ хүндэлмээр, жинхэнэ биширмээр аврага бас үнэ цэнэтэй тоглогч болсон. Леброн багаа чирч аварга болгодог бол Дурант бэлэн хоолон дээр очиж бөгж зүүхийг хүссэн тэрийг Монголчууд гээд байх юмгүй дэлхийн сагсан бөмбөг сонирхдог бүх хүмүүс хэлж байна. Ялангуяа NBA-ийн expert-үүд. Тэгэхээр ямар ч амтгүй сагсан бөмбөг мэддэг шимтэн үздэг хүмүүст хэзээ ч үнэлэгдэхгүй үнэ цэнэгүй аварга бас финалын үнэ цэнэтэй тоглогч. Сагсан бөмбөгт урьд өмнө Жордан гэж хаан байсан одоо бол Леброн өөр хэн ч биш...
2017-06-13
Зочин:
Америкийн сагсыг монголчууд америкчуудаас нь илүү мэдэх юмаа.бүх зүйл чиний санаснаар болно гэдэг бүтэшгүй.чи ирээд оронд нь тоглооч дээ.агуу кд-д яаж амьдрахыг нь заах юм биш үү
2017-06-13
Зочин:
bitii unsh gd bichtsen bn
Зочин:
bitii unsh gd bichtsen bn
Зочин:
Олон юм яриад яахав. Аварга бол аварга. Хаан хаан л гэнэ. Сагсан бөмбөг нэг л хаантай. Тэр нь Майкл Жордан.
2017-06-13
Wow:
Careertaa oldoh bolomjiig harj olj avna gedeg ter hunii huvid mash hetsuu tom shiidver, Kevin Durant eldveeree heluulj baij ene tsomiig avargiin bogjiig avch baigaa harin sham shig Mgl iin erguud ymar hamas bnaa
2017-06-13
Зочин:
bitii unsh gd bichtsen bn
Wow:
Ymar une tseneer oldij baigaag n ta nar ymar sain medej bai um malnuud
2017-06-13
iluudel:
Durant baisan baigaagui ingej uzeh bag belen yuman deer ochij avarga avsan n yamarch ner hundgui yumdaa,huuchin bagaaraa avsan bol hundelheer l bailaaa
2017-06-13