Сагсанбөмбөгийн спортын хөгжлөөрөө Дэлхийд тэргүүлэгчдийн тоонд багтдаг Литва улсын шилдэг тамирчин Робертас Явтокас зодог тайлжээ. Энэ жил 37 настай төвийн тоглогч тэрбээр мэргэжлийн тамирчны замналынхаа сүүлийн 6 жилийг нутгийнхаа Жалгирис багт өнгөрүүлсэн юм. Мөн тэрбээр Грекийн Панатиайкос, ОХУ-ын Химки, Динамо Москва, Испанийн Валенсия зэрэг Европын том багуудад тоглож байсан туршлагатай нэгэн.
Тэрбээр 2001 оны NBA драфтанд нэрээ өгч II тойргийн 55 дахь сонголтоор Сан Антонио Спөрс багт сонгогдож байсан ч нэг ч тоглолтод оролцолгүй нутаг буцаж байсан удаатай. Гэхдээ Литвийн сагсан бөмбөгийн шигшээ багтаа багтан олон шилдэг амжилтуудын гаргаж байсны дотор, ДАШТ-ий хүрэл медаль, ЕАШТ-ий хошой мөнгө, хүрэл медалиуд багтана.
Мөн түүнд тоглогчийн хувиар хүртсэн шагналууд тун олон байдаг бөгөөд 2005 онд Европын цомын тэмцээний финалийн MVP, 2006 онд Литвийн лигийн финалийн MVP, 2001 онд лигийн шилдэг шинэ тоглогчийн шагналыг хүртэж байжээ.
Г.Баяраа
Уншиж байна |