Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Ногоон хөгжлийг эрчимжүүлэхэд үндэсний зөвшилцөл нэн чухал Б.Одбаяр: Ирэх оноос хотын гол гудамж, замуудын явган замыг стандартын дагуу өргөтгөн шинэчилнэ Улаанбаатарт өдөртөө үүлэрхэг, цас орно ШИНЭ ГАВЬЯАТУУДДАА ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ “Эрдэнэс Оюу Толгой” ХХК Ажлын байрны нээлттэй сонгон шалгаруулалт зарлалаа “Менежментийн зөвлөх үйлчилгээний тэтгэлэгт хөтөлбөр”-т 10 байгууллага амжилттай хамрагдлаа Монгол өв уламжлал, ёс заншлын өргөө 100 ортой цэцэрлэг ашиглалтад орлоо Зудын үнэлгээгээр Архангай, Баян-Өлгий, Говь-Алтай, Завхан, Сүхбаатар, Төв аймгийн хэмжээнд эрсдэлийн түвшин “МАШ ИХ” байна Монгол Улсын Засгийн газар 2025 оныг Залуусыг дэмжих жил болгон зарлалаа Халтиргаа гулгаанаас үүдэлтэйгээр толгойн гэмтэл, мөчдийн хугарал зонхилон тохиолдож байна
Тур де Франсын өмнөх Их сорилго өндөрлөлөө
2017-06-13

 

Жил бүр Тур де Франс уралдааны өмнө зохиогддог Критериум ду Дофине уралдаан өчигдөр өндөрлөлөө. Энэ жилийн уралдаан уламжлал ёсоор 8 үе шаттай зохиогдсон бөгөөд өчигдөр болсон сүүлийн шатны уралдаанд Астана багийн Дани дугуйчин Якоб Фюльсанг түрүүлсэн байна. Тэрбээр 115 км зайг 3 цаг 26 минут 20 секунтын хугацаанд туулжээ.

 

Улмаар уралдааны нийлбэр дүнг гарахад 32 настай Дани эр ялагчаар тодорсон байна. Тэрбээр 1155 км зайг 29 цаг 05 мин 54 секундын хугацаанд туулсан амжилтаар бүх тамирчдыг тэргүүлсэн бол араас нь Австралийн дугуйчин Ричи Порте, Ирландын Даниель Мартин нар орсон байна.

 

 

Тэмцээнд 22 багийн 150 гаруй дугуйчин оролцсоноос онооны аваргаар Францын Арнуд Демари, уулын уралдааны ялагчаар Нидерландын Кун Бауман нар тодорсон бол шилдэг залуу дугуйчны шагналыг Емануэл Бухман хүртсэн байна. Харин багийн дүнгээр Францын ла Мондиаль баг тэргүүлжээ. 2017 оны Тур де Франс уралдаан ирэх 7-р сарын 1-ний өдөр Германы Дюссельдорф хотоос эхэлнэ.  

 

Г.Баяраа

Shuud.mn
Сонин хачин