Өнгөрсөн жилийн драфтаар Крис Данныг авсны дараа Рики Рубиог явуулж болзошгүй, олон холбогчтой боллоо гэж Миннэсота Тимбервүүлвэсийн талаар ярьж байсан. Тэгвэл энэ жилийн зуны амралтаар тэд холбогчийн байрлалдаа дахин нэг өөрчлөлт хийх бололтой.
Тэд энэ зун Рики Рубиог явуулж гэмээнэ чөлөөт агентуудаас нэг холбогч олж авах хэрэгтэй болно. Энэ зуны чөлөөт агентын зах зээлд Жрү Холидэй, Жорж Хилл, Жэфф Тийг, Дэррик Рөүз зэрэг холбогчид байгаа. Холидэйн хувьд 4 жилийн хамгийн өндөр дүнтэй гэрээ санал болговол багаа орхих боломжтой талаар эх сурвалжууд мэдээлээд эхэлсэн. Харин Миннэсота Тимбэлвүүлвэс Дэррик Рөүзээс бусад холбогчийн араас явж болох талаар ам нээжээ. Мөн тэд энэ жилийн драфтын долоо дахь сонголтоороо холбогч авч ирж болно хэмээн наймааны ширээн дээр гаргасан байна.
Б. Энх-Амгалан
Уншиж байна |