НБА-д дундаж холбогч Сэбастиан Тэлфэйр өнөөдөр хэд хэдэн хуулийн заалт зөрчсөн тул Брүүклиний цагдаад саатуулагдаад байна. 18 настай Жэйми Томас болон Тэлфэйр нар хууль бус галт зэвсэг, сум, марихуан биедээ авч явсан хэргээр баривчлагдаад байгаа юм.
32 настай Тэлфэйр болон, 18 настай Жэйми Томас нар тус бүртээ дайз сум бүхий хагас автомат буу 3 ширхэг, сум нэвтэрдэггүй хантааз, 2 цүнх дүүрэн марихуан зэрэг хуулийн заалтад харшлах зүйлсийг 2017 оны Форд Ф-150 пикап автомашиндаа тээвэрлэж явсан гэж Брүүклиний цагдаагийн газар мэдэгдлээ.
Классон гудамжны ойролцоо Атлантийн өргөн чөлөөнд машинаа буруу байрлуулсан байхад нь цагдаагийн ажилчид шаардлага тавихаар очсон байна. Харин энэ үед тэд машинаа асаан зугтах гэж оролдсон тухай эх сурвалжууд мэдэгджээ.
Өмнө нь 2007 онд үүнтэй төстэй зүйл Бронкст болж байсан бөгөөд Тэлфэйр нь жолооны үнэмлэхгүйгээр хурд хэтрүүлэн явж байгаад саатуулагдах үеэр мөн түүний машины зорчигчийн суудал доороос 45 мм-ийн калибр олдож байсан юм. Тухайн үед би мэдээгүй гэж мэдэгдэж, харин 2008 онд шүүхээс түүнд 3 жилийн тэнсэн харгалзах ял оноож, НБА-ын зүгээс гурван тоглолтонд оролцох эрхийг нь хасаж байсан билээ.
Нью Иоркын Брүүклин дэх Линколн ахлах сургуулийн од байсан Тэлфэйр хамгийн сүүлд 2014 онд Оклахома Сити Тандэр багийн бүрэлдэхүүнд тоголж байсан билээ. Өөрийн үеэл Стэфон Марбуригийн залгамж халаа гэгдэж байсан ч НБА-д өнгөрүүлсэн 10 жилийнхээ хугацаанд тоглолтын түшин ахиж чадаагүй юм. Тэрээр замналынхаа турш нийт есөн багийн өмсгөлтэйгөөр 564 тоглолтонд оролцсон байдаг. Харин НБА дах замнал нь дууссаны дараа БНХАУ-ын сагсан бөмбөгийн холбооны лигт тоголж байсан. Хамгийн сүүлд Фүжиан Старжианс багт тоглосон энэ оны дөрөвдүгээр сард АНУ-д эргэн ирээд байсан билээ.
Б. Энх-Амгалан
Уншиж байна |