Ник Гордан найз бүсгүйгээ зодож, гэмтээжээ

Дуучин Уитни Хьюстоны охин Кристина Брауны сүйт залуу Ник Гордан цагдаад шалгагдаж эхэлсэн талаар “www.dailymail.co.uk” сайт мэдээллээ. Учир нь тэрбээр хоёр сарын өмнөөс Лаура Леал гэх бүсгүйтэй үерхэх болжээ. Хос өнгөрсөн хугацаанд хамтран амьдарсан байна.
Тэгвэл Гордан найз бүсгүйгээ зодож, танхайрсан талаар хэмээн ойрын эх сурвалжууд мэдээлэв.
Лаура өөрийн нийгмийн сүлжээгээрээ дамжуулан найз залуудаа зодуулсаныхаа дараах үеийн гэрэл зургийг нийтэлж, цагдаад гомдол гаргасан аж. Гомдлын дагуу Флоридагийн цагдаагийнхан уг хэргийг шалгаж эхэлжээ. Лаура энэ хагас сайн өдөр 7.00 цагийн орчимд цагдаад дуудлага өгчээ.
Ник Горданы сүйт бүсгүй Кристина Браун 2015 оны нэгдүгээр сард гэрийнхээ угаалгын өрөөнөөс ухаангүй байдалтай олдсон. Тэрээр хагас жил орчим ухаангүй байсны эцэст 22 насандаа хорвоогийн мөнх бусыг үзүүлжээ.
Уг хэргийн дараа Уитнигийн гэр бүл Кристанигийн үхэлд Горданыг буруутгаж, олон сая доллар нэхэмжилсэн юм.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ