Германы Бундес лигийн топ клуб шинэ хагас хамгаалагчтай болжээ. Байерн Мюнхен клубын энэ зуны эхний сонголт нь жигүүрийн хагас хамгаалагч Серж Гнабри болсон байна. Ердөө 16 настайдаа Английн Арсенал клубын 1-р багт дуудагдаж байсан тэрбээр 4 жил тус багийн бүрэлдэхүүнд байсан ч ердөө 10 тоглолтод оролцсон байдаг. Улмаар 2015-2016 онд Вест Бромвич багт зээлээр очсон ч хангалттай минут олдоогүй.
Харин Германы Вердер Бремен клуб өнгөрсөн жил түүнийг Арсеналаас 5 сая фунтээр худалдан авсан нь нүдээ олж 27 тоглолтод 11 гоолыг оруулсан юм. Байерн Мюнхений хувьд Гнабритай 3 жилийн гэрээ байгуулсан аж.
Г.Баяраа
Уншиж байна |