Испанийн Барселона клуб энэ зуны хамгийн том наймааг хийж магадгүй байна. Өнгөрсөн улирлын гол зорилго болсон Аваргуудын лиг, Ла лигийн цомоо хүртэж чадаагүй тэдний хувьд бүрэлдхүүндээ зузаатгах ажлыг эхлүүлээд байгаа. Тэдний хамгийн эхний сонголт нь Германы Боруссия Дортмунд багийн залуу од Усман Дэмбэлэ болоод байгаа нь нууц биш.
Тэгвэл Испанийн “Mundo Deportivo” сэтгүүлд нийтэлснээр Франц довтлогчийн төлөө Барса 90 сая евро санал болгохоор зэхэж байгаа гэнэ. Мөн эх сурвалжын мэдээлж байгаагаар энэ нь Барселона клубээс Дортмундад тавиж байгаа анхны санал нь биш гэнэ.
Хэрвээ энэ үнийн саналыг Германы баг хүлээн авбал 20 настай Дэмбэлэ Дэлхийн хамгийн үнэтэй таван хөлбөмбөгчний нэг болох юм. Боруссия Дортмунд баг өнгөрсөн жил У.Дэмбэлэг авахдаа Францын Рэнн клубт 15 сая евро төлсөн байдаг. Улмаар Германд ирсэн эхний улиралдаа тэрбээр 49 тоглолтод орж 10 гоол, 18 гоолын дамжуулалт өгсөн юм.
Г.Баяраа
Уншиж байна |